ОХУ сонсогчдоо хугацаанаас нь өмнө төгсгөж, офицерийн бүрэлдэхүүнээ нөхөхөөр оролдож байна
2022-09-14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш Украин руу дайрснаар өнөөгийн дайн эхэлж хаагс жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд Оросын тал ихээхэн хохирол амссан талаар барууны тагнуулууд болон Украины Ерөнхий штаб мэдээлж байгаа бол ОХУ-ын Батлан хамгаалах яам "төрийн нууц" гэсэн шалтгаанаар амиа алдсан цэргүүдийн тоон мэдээллийг өгөхгүй байгаа юм. Харин ВВС зэрэг олон улсын агентлагууд Оросын талын хохирлын талаар бодитой мэдээллийг олон эх үүсвэрээс авч дамжуулахдаа "бага тушаалын офицерүүд олноор амиа алдсан"-ыг онцолж байлаа. Ийнхүү офицерийн бие бүрэлдэхүүн дундаасаа ихээхэн хохирол амсан байгаа Орос улс сонсогчдоо хугацаанаас нь өмнө төгсгөх замаар бүрэлдэхүүнээ нөхөхөөр оролдож байна гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ. 

 

"Оросын цэргийн удирдлагууд бага тушаалын офицерийн бие бүрэлдэхүүнээр цэргээ нөхөх арга хэмжээ авч байна. Бидэнд ирсэн мэдээллээр "Черноморийн тэнгисийн цэргийн дээд сургууль"-ийн 5 курсийг энэ оны 12 дугаар сард хугацаанаас нь өмнө төгсгөхөөр болсон гэнэ. Түүнчлэн Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын яамны бусад боловсролын байгууллагуудад ч хугацаанаас нь өмнө төгсгөх арга хэмжээ авна гэсэн мэдээлэл бий" хэмээн Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэнийг "Эрх чөлөө" радио мэдээлжээ. 

 

Ерөнхий штабын мэдээлснээр, бэлтгэл офицерүүд цэргийн алба хаах гэрээ байгуулахаас татгалзаж байгаа тул офицерийн бие бүрэлдэхүүн хомстолтой байгаа гэнэ.

 

"Эмнэлэгт хэвтэж, Украины нутаг дэвсгэр дээрх байлдааны ажиллагаанд оролцохоос зугтахын тулд Оросын цэргүүд өөрсдийгөө гэмтээх нь эрс нэмэгдсэн. Цэргийн алба хаагчдын ихэнх нь чөлөө нь дууссан ч анги нэгтгэл рүүгээ эргэж очихгүй байгаа" хэмээн Украины Ерөнхий штаб мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Энэ муу өвгөнийг л дугдайлгачих юмсан
2023-01-25
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-26
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-26
зочин:
дайнд явж үхэхийг хүсдэг хэн байхав дээ
2022-09-15
Отгооо:
Явахгүй бхоо.
2022-09-14
Saihan mahan zuushnuid boloh ni dee, huurhiis
2022-09-14
Болд:
Хөөрхий энэ олон гэмгүй залуус Путин алуурчны тушаалаар Украйн руу явж амь насаа алдах байх даа
2022-09-14
эргүү зөнөг өвгөний хэнээрхлээс болж бусдын газар нутаг дээр хэн ясаа тавихыг хүсэх билээ дээ
2022-09-14