Хатан хаантай салах ёс гүйцэтгэх хүмүүс олон километр үргэлжилсэн дараалалд зогсон хүлээжээ
2022-09-15

Хатан хаан II Элизабеттэй салах ёс хийх олон нийтийн ёслолын ажиллагаа лхагва гарагт  Лондон хотноо эхэлсэн. Хатан хааны шарилыг Вестминстерийн ордонд байрлуулсан бөгөөд хүссэн хүн бүр орж салах ёс хийх боломжтой юм. 

 

Их Британийн төрийг хамгийн он удаан жил барьсан хатан хаантайгаа салах ёс хийх хүсэлтэй олон хүн байсны улмаас есдүгээр сарын 14-нд Вестминстерийн ордон руу орох дараалал  дөрвөн километр орчим үргэлжилсэн талаар Евроньюс мэдээлжээ. Урт дараалалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг удаан зогсоохгүйн тулд тусгай арга хэмжээ авч, Вестминстерийн ордны нутаг дэвсгэр рүү Тейт галерейгаар дамжин орох хэсгийг нээж өгсөн байна. 

 

Хатан хаантай салах ёс хийх танхимд аюулгүй байдлыг хангах үүднээс хүмүүсийг том цүнх, устай сав авч орохыг хоригложээ. Түүнчлэн баглаа цэцэг тавихыг ч хориглосон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр есдүгээр сарын 19-ний 06.30 цаг хүртэл буюу оршуулах ёслол болох өдөр хүртэл хүмүүсийг салах ёс хийх танхим руу хоногийн туршид чөлөөтэй нэвтрүүлэх аж.

 

Эргэн сануулахад, цог жавхлант хатан хаан II Элизабет есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгссөн. Түүний хүү Чарльз хаан ширээг залгамжилснаар III Чарльз хаан гэгдэх болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-15