АНУ Тайваньд 4,56 тэрбум долларын цэргийн тусламж олгоно
2022-09-15

Тайваньд дөрвөн жилийн дотор 4,5 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх талаар тусгасан хуулийн төслийг АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хороо дэмжжээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тайваньд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийг өргөжүүлэх талаар тусгасан хуулийн төслийг хорооны 17 гишүүн дэмжиж, тав нь татгалзжээ. Ойрын үед энэ хуулийг дээд танхим авч хэлэлцэх юм байна. 

 

Тайвань арлын тусгаар тогтнолд халдаж болзошгүй БНХАУ-ын хандлага нэмэгдэж байгаа энэ үед Тайваньд цэргийн болон санхүүгийн тусламж   үзүүлэх  нэн шаардлагатай гэж хуулийн төслийг дэмжигчид мэдэгджээ. Түүнчлэн энэ хууль батлагдсанаар, Тайвань арлын тусгаар тогтнолд аюул учруулах Хятадын албан тушаалтан, байгууллагуудын эсрэг хориг тавих бүрэн эрх тодорхой болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин