Австралийн түүхэн барилгуудыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ
2022-09-16

 

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхагийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны орой Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв.

 

 

Манай хоёр улс 1972 оны 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам

Shuud.mn
Сонин хачин
Орос ах чинь хэзээ ч ингэхгүй , оркуудаа
2022-09-19
Гоё
2022-09-18