Киргиз, Тажикийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж байна
2022-09-16

Киргиз, Тажикийн хилийн дагуу бүхэлд нь зэвсэгт мөргөлдөөн өрнөж байгаа талаар Киргизийн Хилийн алба мэдээлжээ. Энэ мөргөлдөөний үеэр Киргизийн дөрвөн цэргийн алба хаагч шархадсан, Баткенск мужийн суурин газруудаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа гэж Хилийн албанаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант мэдээлсэн байна. 

 

"Тажикийн тал Бактенск мужийн Кулунду, Максат, Жаны-Жер гэсэн газрууд руу буудаж эхэлсэн. Киргиз, Тажикийн улсын хилийн дагуу бүхэлдээ зэвсэгт мөргөлдөөн өрнөж байна" хэмээн Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн алба мэдэгджээ. Нөхцөл байдал урьдын адил хурцадмал хэвээр, Киргизийн хилчид хариу гал нээж байгаа хэмээн онцолсон байна. 

 

Киргиз, Тажикистаны хил дээрх нөхцөл байдал есдүгээр сарын 14-ний өдөр хурцадсан юм. Хил дээр болсон мөргөлдөөний улмаас Тажикийн хоёр хилчин амиа алдаж, хоёр талаас хэд хэдэн хүн шархадсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросуудын балаг юм даа ЗХУ задрахад хилийг нь армени азарууд шиг будлиантай тогтоосон.
2022-09-16