Пригожин: Фронт руу хоригдлуудыг явуулах дургүй байвал хүүхдүүдээ явуул
2022-09-17

Владимир Путиний итгэмжит этгээд гэгддэг, Оросын олигархи Евгений Пригожин хорих ангид очин, хувийн цэргийн компани нь болох “Группа Вагнера”-д хоригдлуудыг элсүүлж, улмаар Орос, Украины дайны фронт руу илгээхээр ухуулж байгаа талаарх дүрс бичлэгийг Навальныйн дэмжигчид цацаж байв. 

ВИДЕО: Путиний итгэмжит этгээд хоригдлуудыг цэрэгт татахаар хорих газруудад биечлэн очиж байна


Энэ мэдээлэл гарсны дараа Оросын иргэдийн дунд ихээхэн шуугиан дэгдэж, олон хүн хоригдлуудыг цэрэгт татахаар ятгаж байгааг шүүмжилжээ. Харин үүний хариуд Пригожин “Конкорд” компанийнхаа цахим хуудсаар дамжуулан тайлбар өгсөн байна. 


"Хувийн цэргийн компани, хоригдлууд байлдахыг хүсэхгүй байгаа, энэ сэдвийг шүүмжилж байгаа, үүнийг хийхийг хүсэхгүй байгаа, ер нь энэ сэдэв таалагдахгүй байгаа хүмүүс хүүхдүүдээ фронт руу явуул л даа. Эсвэл хувийн цэргийн компани болон хоригдлууд эсвэл танай хүүхдүүд, өөрсдөө л шийд” хэмээн Пригожин өгүүлжээ. 


Түүнчлэн өөрөө хоригдол байсан бол Вагнерад нэгдэхийг мөрөөдөх байсан хэмээсэн байна. 


“Би хоригдол байсан бол Эх орныхоо өмнө өрөө төлөх боломжтой болохын тулд энэхүү нөхөрсөг хамт олны эгнээнд нэгдэхийг мөрөөдөх байлаа” хэмээн Пригожин өгүүлсэн байна. 

Хоригдлуудтай хийсэн уулзалт


Өнгөрсөн лхагва гарагт "Популярная политика" суваг ажиллуулдаг, Алексей Навальныйг дэмжигчид ихээхэн шуугиан тарьсан дүрс бичлэг цацсан юм. Энэ бичлэг дээр Оросын олигархи, "Вагнер" хувийн цэргийн компанийг эзэмшигч, Путиний итгэмжит этгээд гэгддэг Евгений Пригожин Украины дайнд оролцуулахаар хоригдлуудыг ухуулж байгаа нь дүрслэгдэнэ.


"Би хувийн цэргийн компанийн төлөөлөгч. Та нар Вагнера гэж сонссон л байх. Хүндхэн дайн болж байна. <...> Бид 22-оос дээш насныхныг элсүүлнэ. Ийм насанд хүрээгүй бол ойрын төрөл төрөгсдөөсөө зөвшөөрлийн бичиг авна. Цэрэгт элсэх хүмүүсийн насны босго нь 50. Гэхдээ чадал хүрэхээр бол хамаагүй, яг одоо энд хялбархан тест аваад, шалгачхаж болно" бичлэг дээр дүрслэгдэх эр ярьж байв. 


Хоригдлуудыг цэрэгт татагдан, фронт руу явж байлдаад зургаан сар өнгөрмөгц өршөөнө гэж амалсан байна. Харин амиа алдсан тохиолдолд цэргүүдийн гэрээслэлд заасан газар руу цогцосыг хүргэнэ, бүгдийг Баатруудын дурсгалын цогцолборт оршуулна хэмээн ярьжээ. 


Харин фронтод очсон хойноо эргэлзэж, “бултах” гэвэл "цэргийн албанаас оргон зайлсан" гэж үзээд буудна хэмээсэн байна. 

Энэ уулзалтын дараа 200 орчим хоригдол “Группа Вагнера” компанид хөлсний цэргээр элссэн гэх мэдээллийг Медуза, Фонтанка зэрэг Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлжээ. 
“Группа Вагнера” хувийн цэргийн компани нь Оросын албан бус цэргийн нэгтгэл бөгөөд цэргийн байгууллагуудын бүртгэлд байдаггүй. Гэхдээ энэ компанийн цэргүүд Сири дэх ОХУ-ын тусгай ажиллагаа, Африк, Украины дайнд оролцдог гэсэн эрэн сурвалжлах нийтлэлүүд удаа дараа гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
delhiid erh medlee togtoohiin tolooh temtsel ukrain gol bai n bolj bna. Oros ukrianaar huchee nemeh gej, Anu oros iin huch iig hyazgaarlah gej oroldoj bna.
2022-09-19
ukrain oros ryy dairsan bol oilgoxson. xyniii nytgiig deeremdej baij .oilgoxgyi um
2022-09-19
Zochin:
Uursduu dain uduuj xunii nutag ruu orson uursdiinxuu xuuxduudiig tegeed uuruu yav ene bizda chadaxgui l dee xunii xuuxduudin ami xamaagui yum biz dee
2022-09-19
Oros duuschee
2022-09-19
Эх орноо хамгаалах биш бусдыг нутгийг түрэмгийлэх дайн хэн явахгүй Тэгээд ч оросууд 45 оны танктай, хоолгүй хувцасгүй цэргүүдээ илгээж бнх
2022-09-19
Unen shuu
2022-09-18
Одоо амьдрал сайхан өмсөх идэхээр дутаагүй үе ийм сайхан үед хэн үхэхийг хүсхэвдээ яг нарийндаа Оросуудын дээрэнгүй зан нь харагдаад байгаашүү Монголчуудыг гөлөг шиг 70 жил байлгасан одоо ичээд ярихгүй болохоос ямарч эрх мэдэлгүй тийм л байсан үнэн
2022-09-18
Unen shuu
https://news.rambler.ru/army/49361809-rossiyskie-voennye-nanesli-udary-po-slavyanskoy-tes-i-unichtozhili-transformator/?utm_source=RCM-122C&from=RCM-122C&utm_campaign=rcm584e1b99#rcmrclid=4cd80f933adef4d8
2022-09-18
Зочин:
Оросууд одоо үнэнд гүйцэгдэж эхэлжээ. Тэд зөвхөн цэргийн анги, техник рүү довтолж байгаа гэж улиг болтол давтдаг байв. Одоо дэд бүтэц, цахилгаан станц руу пуужиндсанаа ил бичих боллоо. Ер нь бол эмнэлэг, сургууль руу бүр их довтолж байгаа. Манай дэмжигч дүү нар оркууд баярлалдаж байгаа байх даа
2022-09-18
Би:
Хоригдлуудыг нээх учихгүй байлдуулах гээд бгаа юм биш мундагуудаа!!! Тэднийг зүгээр л өгөөш болгох гэж бгаа юм! Дээр үеийн Торгуулийн суман гэсэн үг!
2022-09-18
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-18
Зочин:
Хоригдлууд чинь бас хүн шдээ. Зарим нь өөрөө ч мэдэлгүй алдаа хийснээс болж аавын хаалга татсан хүмүүс зөндөө байгаа.
2022-09-18
ЧВК буюу Хувийн Цэргийн Компани нь Оросийн хуулинд байхгүй зүйл. Оросын төрийн дэмжлэгтэйгээр олон жил гадаадад цэрэг дайны ажиллагаа явуулсан хөлсний алуурчид юм. Оросын хуулиар Пригожин хорих газар нэвтрэх ч эрх байхгүй. Юун хоригдолд өршөөл үзүүлэх. Энэ бүгдээс юу харж болох вэ гэхээр Орос орон аргаа барж байгаа юм байна. Дайтах хүн олдохгүй байгааг харуулж байна.
2022-09-18
иргэн:
Өөрөө байлдах дуртай бол өөрийн ач зээ нараа Путиныхтай нийлүүлээд явуул. Хэрцгий алуурчдын удам тасарна биз. Үнэндээ хамгийн харгис алуурчин хэдэн зуун хүн л алж чадах бол Путин энэ мэт бусдын гараар могой бариулагчид хэдэн зуун мянган хүний үхлийн шалтгаан болдог
2022-09-18
Юу нь болохгүй гэж зөв сайн байна
2022-09-18
Вася:
Мэдээж гэмт хэрэгтнүүдийг зүгээр хооллох нь улсад тийм ч сайн биш. Хоолны савнуудаасаа ингэж салсан нь дээр. Тэд ч фронтод очин байлдаж үнэгүй идсэн хоолныхоо үнийг бага боловч төлөг
2022-09-17
Боги:
Ээ зайлуул орос гэмт хэрэгтнүүд-р цэргээ дүүргэдэг болж. Арга н барагдсан улсын хидэг ажил шдэ
2022-09-17
Вася:
Мэдээж гэмт хэрэгтнүүдийг зүгээр хооллох нь улсад тийм ч сайн биш. Хоолны савнуудаасаа ингэж салсан нь дээр. Тэд ч фронтод очин байлдаж үнэгүй идсэн хоолныхоо үнийг бага боловч төлөг
Zochin:
Aguu oros ornig yduu tsoohon mongolooroo setgeh ym daa..ym uzej nudee neee..
2022-09-17
Durtai yum bol uuruu yavahgui yu.
2022-09-17
Гомонуудад орос цэргүүд нам шаалгажийна.
2022-09-17
Алиа алдаж бна иванууд адгийн новшнууд хужаагаас дээрдэх юмгүй.
2022-09-17
Оросууд наёанд хүрсэн бүх эрэгтэйчүүл цэрэгийн аоба хаасан байдаг бүх оюутнужд төгсөхдөө цэргийн бэлтгэл офицёхууд болдог харин АНУ болон баруунд ихэнх нь гомо болчихоод байгаа
2022-09-17
Гомонуудад орос цэргүүд нам шаалгажийна.
Zochin:
ene bizda nar uursduu baildax xeregtei shuu dee zaaval xunii xuuxdiig yavuulj yana cunii nutagaas l tsergee gargaa ch tegeed l boloo orosiin nutagt daisan dovyolson bol uur xereg ex orniixoo tuluu odoo neg muu Putin gedeg uvgunii tuluu amia aldax bolj baina uu
2022-09-17
zo:
dainaa l bolchihgui ju durgui baij dain hiigeed yahve
2022-09-17
Зо:
Цэрэгүүд нь дуусаад цэрэгт явах хүн олдохгүй юм бол ӨӨСДӨӨ өөрсдийнхөө хүүхдүүдтэй яваач дээ. Бүр барахгүй бол дайнаа болиоч дээ
2022-09-17
Хоригдол гэхээрээ хүн биш болчихсон байдаг гэж хэлээд байна уу
2022-09-17
Сүүгий:
Манай улсын хувьд үүнээс өөр байр суурь илэрхийлэх нь эрсдэлтэй. Баруунтай мөн хөршүүдтэй хэвийн харилцаагаа авч үлдэх боломж. Үүнийг зөвхөн тэнэгүүд л шүүмжилнэ.
2022-09-17
Ёстой чоорт юмаа:
НҮБ ийн санал асуулгад Монгол улс түдгэлзсэн 19 улсын нэг болжээ. Эсэргүүцсэн 7 нь Орос, Куба, Сири гэх мэт. Сэдэв нь Зеленскийг НҮБ д зайнаас үг хэлэх
2022-09-17
Сүүгий:
Манай улсын хувьд үүнээс өөр байр суурь илэрхийлэх нь эрсдэлтэй. Баруунтай мөн хөршүүдтэй хэвийн харилцаагаа авч үлдэх боломж. Үүнийг зөвхөн тэнэгүүд л шүүмжилнэ.
Зөв шүүдээ зүгээр хоолож байхаар хоригдлууд улс оронд хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй л биз дээ
2022-09-17
Зочин:
Хоригдлууд чинь бас хүн шдээ. Зарим нь өөрөө ч мэдэлгүй алдаа хийснээс болж аавын хаалга татсан хүмүүс зөндөө байгаа.
зочин:
за баахан хоригдлууд укрианд очиж хүүхэд эмэгтэйчүүдийг хүчиндэх нь дээ.
2022-09-17
Хоригдол гэхээрээ хүн биш болчихсон байдаг гэж хэлээд байна уу