200 сая төгрөгийн шагналын сантай Бодибилдингийн тэмцээн болно
2022-09-16

 

Монголд анх удаа спортын фестиваль  "Чүү Sport's Festival" зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан "CHULSOON CLASSIC 2022" тэмцээний талаар мэдээлэл хийлээ.


Тус спортын фестивалиар 200 сая төгрөгийн шагналын сантай Бодибилдингийн тэмцээн болно. "CHULSOON CLASSIC 2022" тэмцээн нь олон улсын тэмцээн болж цаашид зохиогдоно. Хамгийн эхний улсаар Монгол Улсаас эхлэн зохиож эхлэх гэж байна. 


"CHULSOON CLASSIC 2022" Бодибилдингийн тэмцээн 2022 оны есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод болно. Бүгд Найрамдах Солонгос улсын алдарт тамирчин Hwang Chul Soon-ий нэрэмжит олон улсын зэрэглэлтэй 200 сая төгрөгийн шагналын сантай Бодибилдинг Фитнесийн тэмцээн байгуулагдах аж. 


ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:

 

"Тэмцээний зорилго ач холбогдол нь Бодибилдинг фитнесийн спортоор дамжуулан Монгол, Бүгд Найрамдах Солонгос хоёр улсын хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, тамирчид харилцан туршлага солилцох, Монголын бодибилдинг фитнесийн тамирчдын спортын замналд шинэ хуудас нээж өгөх, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг юм.

 

Мөн хамгийн гол зүйл нь тухайн тэмцээний үеэр ОУ-н нэр хүндтэй томоохон (АНУ, БНСУ, БНХАУ) компаниудын төлөөлөгчид ирж оролцогч тамирчдаас сонголт хийж тамирчны карьерт том хөрөнгө оруулалт хийх юм.


Тэмцээн Ifbb professional league-ийн дүрмийн дагуу явагдах бөгөөд олон улсын зэрэглэлтэй мэргэжлийн шүүгч нар шүүн явуулна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин