II Элизабетийн оршуулгад зориулж Туркээс 500 мянган цэцэг нийлүүлнэ
2022-09-16

Туркийн Turkish Cargo компани Хатан хаан II Элизабетийн оршуулгад зориулсан 500 мянган цэцгийг Их Британи рүү хүргэнэ гэж Туркиш эйрлайнсаас авсан эх сурвалжтайгаар  Анадолу  агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хатан хаан II Элизабеттэй салах ёс хийх ёслол, оршуулгын ажиллагаанд зориулсан цэцгийн эрэлт 90 хувиар нэмэгдсэн гэнэ. Ингээд цэцэг нийлүүлэгч улс орнуудын дунд томоохон байр суурь эзлэдэг Туркээс 500 мянган цэцэг хүргэхээр болжээ. Туркийн цэцэг нийлүүлэгч компаниуд цэцгээ хурдан хүргэхийн тулд агаарын тээвэрлэлтийг сонгосон байна. 

 

Их Британи улс Туркээс цэцэг импортлогч орнуудын дунд нэгдүгээрт жагсдаг. Энэ долоо хоног эхэлснээс хойш гэхэд л 4 тонн цэцгийг Лондон руу хүргэжээ. Харин үүний араас 13 тонн буюу 500 мянга гаруй цэцэг хүргэхээр бэлдэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-18
Иргэн:
Туркууд хаана ч явсан монголчууд шиг гадуурхагддаг юм байж хайран мөнгө үрэх гээд байна.
2022-09-16