Казахстаны парламент нийслэлийн нэрийг өөрчилж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил болгов
2022-09-16 14:05

Казахстаны Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг хоёр дахь сонсголоороо баталжээ. Хуулийн төслийг 50 сенатч, мажилисийн 99 депутат бүгд дэмжсэн бөгөөд хуульд Казахстаны Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгож, харин Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа нэр дэвших эрхгүй болгожээ. Мөн Нур-Султан нийслэлийг өмнөх нэрээр нь "Астана" хэмээн нэрлэхээр болсон байна.

 

Казахстаны Хуульзүйн сайдын өгүүлснээр, нийслэлийн нэрийг өөрчлөх талаар иргэд байнга хөнддөг тул олон нийтийн байр суурийг харгалзан нийслэлийн нэрийг өөрчлөх талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөвт тусгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яана даа:
Токаев өөрөө тухайн үед Долдой царайлж Астана нэрийг Нурсалтан болгоё гэж санал гаргаа биз дээ
2022-09-18