Хятад халдвал Тайванийг хамгаалах ажиллагаанд Америкийн цэргүүд оролцоно
2022-09-19

БНХАУ-ын зүгээс Тайвань руу халдвал энэ арлыг Америкийн цэргийн алба хаагчид хамгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тайваньд байдал хурцадвал АНУ-ын цэргүүд оролцох эсэх талаарх CBS сувгийн сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна. 

 

"Тийм ээ, байж болшгүй түрэмгийлэл гарвал оролцоно" хэмээн Байден мэдэгдсэн байна. 

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсантай холбоотойгоор Тайванийн асуудал ихээхэн хурцадсан юм. БНХАУ энэ арлыг өөрсдийн нутаг дэвсгэр хэмээн үздэг бөгөөд Хятадын эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр Тайваньтай аливаа байдлаар харилцахыг "нэг Хятад бодлогыг зөрчсөн, БНХАУ-ын тусгаар тогтнол, хараат бус байдалд халдсан" хэрэг хэмээн үздэг. Ингээд БНХАУ-ын удаа дараагийн анхааруулгыг үл тоон Тайваньд айлчлал хийсэн Пелоси болон түүний төрөл төрөгсдийн эсрэг Хятадпын эрх баригчид хориг арга хэмжээ авч, АНУ-тай зарим асуудлаарх хамтын ажиллагаагаа зогсоосон юм. Үүнээс өмнө, Пелосигийн айлчлалын өмнө болон дараа нь өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж, Тайванийн зүг сургалтын пуужин харваж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хятад Тайван руу дайрвал АНУ цэргийн хүчээр хамгаална гэж байна.
2022-09-19
Одоо Америк яаж ч чадахгүй болсоон. Хятад зүгээр л улсаа бизнессээ бодож бна.
2022-09-19
Иргэн:
Хятад Тайван руу дайрвал АНУ цэргийн хүчээр хамгаална гэж байна.