Алла Пугачева: Нөхөртэйгээ санал нэг байгаа тул намайг гадны агент гэж бүртгэнэ үү
2022-09-19

ОХУ-д "Арилжааны бус байгуулагуудын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар "гадны агент" гэх статус бий болсон. Гадаадаас дэмжлэг авдаг, "гадаадын улс орны нөлөөнд байдаг" гэх этгээдүүдийг "гадны агент" гэсэн жагсаалтад оруулж, хараат бус хэвлэлүүд, Оросын төр засгийг шүүмжилсэн хүмүүс "гадаадын агент" гэх нэр зүүх болсон юм. Саяхан Оросын алдарт жүжигчин Максим Галкин Украин руу халдсан Оросын түрэмгийллийг ил тодоор шүүмжилснийхээ төлөө "гадаадын агент" гэж нэрлэгдэх болсны дараа түүний эхнэр нэрт дуучин Алла Пугачева өөрийг нь ч мөн энэ жагсаалтад оруулахыг хүссэн талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

"ОХУ-ын Хуульзүйн яаманд хүсэлт гаргах нь. Эх орондоо хөгжил цэцэглэлт, тайван амьдрал, үг хэлэх эрх чөлөөг хүсдэг, манай улсыг адлагдсан орон болгож, иргэдийн амьдралыг хүндрүүлж байгаа төөрөлдсөн зорилгын төлөө манай залуусын амийг зольж байгааг зогсоохыг хүсэж байгаа үнэнч, шударга, Оросын худалдагддаггүй эх оронч хүн болох нөхөртэйгээ санал нэг байгаа тул миний хайртай орны “гадны агентуудын” жагсаалтад намайг оруулж өгнө үү" хэмээн Алла Пугачева Твиттер хуудсандаа бичжээ.

 

Үүнээс өмнө, есдүгээр сарын 16-ны өдөр Оросын Хуульзүйн яам Алла Пугачевагийн нөхөр Максим Галкинийг гадаадын агентуудын жагсаалтад оруулсан юм. Галкин Украинаас мөнгө авч улс төрийн ажиллагаа явуулдаг хэмээн Хуульзүйн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Украин руу Орос түрэмгийлсэн эхний өдрүүдээс л Галкин дайныг шүүмжилдэг байсан юм.

 

"Та нар Улаан өндөгний баяраар энх тайвныг хүсэн залбирч байна. Гэхдээ үүнийхээ хажуугаар орон сууцны барилгууд руу далавчит  пуужин харваж байна" хэмээн Одесс хот руу пуужингийн цохилт өгсний дараа Галкин эрх баригчдыг шүүмжилж байв.

 

Үүний зэрэгцээ Украины дүрвэгсдэд туслах хандив цуглуулахын тулд Израильд тоглолт хийхээр төлөвлөж байгаа хэмээж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Аниа путиныг хөөгөөд өгөөч
2022-09-19
чавка хэн ч биш болжээ.
2022-09-19
Орос орон биш болжээ. Энэ хол явахгүй ээ
2022-09-19