Хил орчмын зэвсэгт сөргөлдөөний улмаас Киргизийн 59 иргэн амиа алджээ
2022-09-19

Тажикистантай залгаа хил дээрх Баткенск мужийн нутаг дэвсгэр дээр болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 59 болж нэмэгдсэн талаар Киргизийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд цэргийнхэн болон энгийн иргэд ч байгаа гэнэ. Мөн энэ мөргөлдөөний улмаас 140 хүн шархаджээ. 

 

"Баткенск мужаас ирсэн шуурхай мэдээллээр, Баткений эрүүл мэндийн байгууллагад дахин 13 цогцосыг хүргэсэн байна. Ингэснээр Баткенск мужид зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 59 болж нэмэгдлээ" хэмээн Киргизийн тал мэдэгджээ. 

 

Харин Тажикистаны талаас 38 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт хил дээр буудалцаан болж, улмаар энэ байдал зогсохгүй хилийн шугамын дагуу зэвсэгт мөргөлдөөн өрнөж байгаа талаар талууд мэдээлж байлаа. Тажикистаны цэргүүд нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд халдсан тул хариу арга хэмжээ авсан гэж Киргиз тайлбарласан бол Тажикийн тал Киргизийг гал зогсоох дэглэмийг зөрчсөн хэмээн буруутгаж байна. Үүнээс өмнө, 2021 оны хавар талуудын хилийн тэмдэглэгээ байхгүйгээс үүдэлтэй сөргөлддөөн зэвсэгт мөргөлдөөн болж байлаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин