БНХАУ-д сармагчны цэцэг өвчин бүртгэгджээ
2022-09-19

Хятадад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам баталжээ. Энэ өвчний анхны тохиолдол Хятадын баруун өмнөд нутагт байх Чунчин хотод бүртгэгдсэн гэж Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Сармагчны цэцэг өвчний вирус хүн амын дунд тархах эрсдэл маш бага гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллааг мээдгдсэн байна. Чунчиний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, сармагчны цэцэг өвчин туссан нь тогтоогдсон өвчтөн хилийн чандаас иржээ. Түүнийг эмнэлэгт тусгаарласан, биеийн байдал хэвийн байгаа, ойрын хавьтал болсон хүмүүс бүгд эмнэлгийн хяналтад орсон байна.

 

 

Энд дуулгахад, сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг гэгддэг байсан ч энэ онд Европт дэгдсэн юм. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ. Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин