Оросын цэргийн гэмт хэргийг шалгуулахын тулд олон улсын шүүхээр оруулахыг Чех уриалав
2022-09-19

Украин руу түрэмгийлэх үедээ оросын үйлдсэн цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгахын тулд олон улсын шүүх байгуулахыг Европын холбоог энэ жил даргалж буй Чех улс уриалжээ. Украины арми Харьков мужийн Изюм хотыг Оросын эзлэн түрэмгийллээс чөлөөлсний дараа хотын ойролцоо олон зуун хүний шарил олдсонтой холбоотойгоор Европын холбоог даргалагч орон ийм уриалга гаргасан гэж ВВС агентлаг мэдээлжээ.

 

" XXI зуунд энгийн иргэд рүү ийнхүү дайрна гэдэг төсөөлөшгүй, хэрцгий явдал. Бид дайны  гэмт хэрэгтнүүдийг шийтгүүлэхийн төлөө зогсож байна" хэмээн Чехийн Гадаад хэргийн сайд  Ян Липавский мэдэгджээ. 

 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацистын дайны гэм хэрэгтнүүдийг шүүх Нюрнбергийн шүүхийн адил шүүх байгуулах саналыг энэ оны гуравдугаар сард л Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун, Жон Мейжор болон бусад улс төрч, эрдэмтэн, хуульчид гаргаж байлаа. Үүний зэрэгцээ Гаагийн шүүх ч ОХУ-ын эрх баригчдын эсрэг мөрдөн шалгалт явуулж байгаа  юм.

 

Энд дуулгахад, оросууд дөрөвдүгээр сарын эхээр Изюм хотыг эзлэж, улмаар есдүгээр сард Украины цэргүүд энэ хотыг чөлөөлсөн Үүний дараа Харьков мужийн Изюм хотоос холгүйхэн ойд хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан газар олдсон талаарх мэдээлэл дэлхий нийтийг цочроож байлаа. Сураггүй болсон этгээдүүдийн асуудлыг хариуцаж буй Украины албан тушаалтан Олег Котенко энэ газарт олон зуун булш байгаа хэмээн баталсан юм.  Түүнчлэн Харьков мужийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах газрын дарга Сергей Болвинов Британийн Скай Ньюс агентлагт ярилцлага өгөхдөө энэ хэсэгт 440 орчим хүнийг оршуулсан хэмээж байв. Түүний өгүүлснээр, зарим хүмүүс бусдын гарт амиа алдсан бол нөгөө хэсэг нь артиллери, агаарын цохилтын улмаас амиа алдсан гэж Болвинов өгүүлсэн байна.  Оросын цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах хүрээнд бүх цогцосыг гаргаж, шинжилгээнд оруулна гэж тэрбээр онцолж байлаа. Одоо цогцосуудыг гаргаж, шинжлэх ажил үргэлжилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
чи наад 2 цийгэмгэмэрээ харсийм уу..?
2022-09-19
зочин:
Дайнаас өмнө Укрнацистуудын хийсэн ажил гэнэ шүү
2022-09-19
чи наад 2 цийгэмгэмэрээ харсийм уу..?
Зочин:
Оросуудыг дэмжигч манай дүү орк нар нь украинчуудыг хядсан ийм юм олж уншаад ихэд тэчьяадан баярлаж суудаг гэсэн. Муусайн хөгшин төгцөгнүүд, мөн Оросын гар хөл болсон динэгүүд
2022-09-19
зочин:
Дайнаас өмнө Укрнацистуудын хийсэн ажил гэнэ шүү