Моди дайны эрин биш хэмээн онцолж, Путин дайныг ойрын үед зогсоохоор хичээж байна гэв
2022-09-19

Узбекистаны Самарканд хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан талаар India Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нарендра Моди Владимир Путинтэй уулзах үеэрээ өнөөгийн цаг үе "дайны эрин биш" хэмээн онцолсон байна. 

 

"Өнөөдөр дайны эрин биш гэдгийг би мэдэж байна. Ардчилал, дипломат ёс, харилцан яриа хэлэлцээ бол өнөөдөр дэлхий даяар хамаарах зүйлс. Өнөөдөр бид ойрын өдрүүдэд энх тайвны замаар урагшлах талаар хэлэлцэх боломж гарч ирлдээ. Түүнчлэн би таны байр суурийг ойлгох боломж олж авна" хэмээн Нарендра Моди мэдэгджээ. 

 

Үүний зэрэгцээ Орос, Энэтхэгийн хоорондын нөхөрлөл "бат бэх" хэмээгээд, Путинтэй анх 2001 онд Ерөнхий сайд байхад нь, харин өөрөө мужийн засгийн газрын тэргүүнээр ажиллаж эхлэх үедээ анх уулзсан гэдгээ Самаркандад болсон уулзалтын үеэр онцолсон байна.

 

"Тэр үеэс хойш 22 жил өнгөрч байна. Бидний нөхөрлөл байнга бэхжиж, бид улс орон, хүмүүсийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байна. Бидний өнөөдрийн хэлэлцээ ойрын өдрүүдэд манай хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж, энх тайванд найдах найдвар, хүлээлтийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн Нарендра Моди мэдэгджээ.

 

Путин Украины хямралтай холбоотойгоор Энэтхэг санаа зовниж байгааг мэднэ хэмээн онцлоод ойрын ирээдүйд сөргөлдөөнд цэг тавихаар хичээж байгаа хэмээсэн байна.

 

"Украины сөргөлдөөний тал дээр таны баримталж буй байр суурийг болон та үүнд санаа зовниж буйг би мэднэ. Бид үүнийг аль болох хурдан дуусгахын тулд боломжит бүхнийг хийнэ. Гэхдээ сөргөддөгч тал, Украины удирдлага хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзаж, зорилгодоо цэргийн замаар, "байлдааны талбарт л" хүрнэ эгж мэдэгдсэн" хэмээн Путин мэдэгджээ.

 

Энд дуулгахад, сөргөлдөгч талууд хамгийн сүүлд Туркийн Стамбулд гуравдугаар сард уулзсанаас хойш хэлэлцээ тасалдаад байгаа юм. Сүүлийн үед Украины сөрөг давшилтууд амжилттай болж, Оросын цэргүүдээс эзлэгдсэн бүс нутгуудаа ээлж дараалан чөлөөлж эхэлснээс хойш Оросын талаас хэлэлцээг үргэлжлүүлэх санал гаргах болсон гэж Украины эрх баригчид мэдэгдэж байлаа. Харин Украин Москвагийн тулган шаардсан нөхцөл бүхий хэлэлцээг хийхгүй гэсэн байр суурьтай байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
олон арга байхад заавал дайн хийнэ гэдэг үнэхээр муухай. олон хүн алах юу нь сайхан байгаан. дайн хийгчдийг үзэн ядаж байна. санасандаа хүрэх хэдэн мянган арга байгаа
2022-09-19
" Газар нутагаас нь тасдаад авна гэхэд хэний ч дургүй хүрнэ.Аварзэд" Би ЗХУ-д сурч төгссөн Орост хайртай,олон сайхан Оросуудтай найзалж явсан, одоо ч Оросын ТВ гэхэд д миний үздэг гол телевиз байдаг хүн. Гэхдээ энэ дайнд Украйны талд байгаа.Тэд эх орондоо хамгаалж байгаа болохоор нь
2022-09-19
Болд:
Энтхэгийн ерөнхий сайд ухаалаг сайхан хэлжээ. Путин хэлсэн үгийг нь үнэхээр ойлгосон гэхэд эргэлзэж байна.
2022-09-19
Зочин:
Бусдын нутагт шунадаг Оросуудад боломж өгч ерөөсөө болохгүй штаа
2022-09-19
зочин:
Oдоо хэлэлцээ хийж Oросыг амсхийлгэж огт болохгүй.. газар нутгаа бүрэн бүтэн чөлөөлөхөөс нааш укрианчууд огт тохиролцоо бүү хий.
2022-09-19