Хоёр настай охиныг алга болсон газраас нь 8 км-ын зайнаас олжээ
2022-09-19

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг, Бага нуур гэх газраас энэ сарын 18-ны өдрийн 18:05 цагт хоёр настай охин алга болжээ. Түүнийг өнөөдөр өглөө 10.20 цагт алга болсон газраас нь 8 км зайд орших "Шат" гэх олсон байна. 

 

Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан охиныг олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин