Кыргызстанд гашуудлын өдөр зарлалаа
2022-09-19

Есдүгээр сарын 19-ний өдрийг Кыргызстанд Үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Кыргызстан, Тажикистаны хил дээр болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн зарлигаар ийнхүү гашуудлын өдөр зарласан хэмээн Мир24 суваг мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн хил дээрх зэвсэгт мөргөлдөөний улмаас Кыргызстаны 59 иргэн амиа алдсан юм. 

 

Үндэсний гашуудлын өдөр зарласан тул Кыргызстаны нутаг дэвсгэр даяар, түүнчлэн гадаад улс орнууд дахь дипломат болон консулын байгууллагуудын барилга дээр төрийн далбааг бөхийлгөж, соёл урлагийн бүхий л арга хэмжээ, нэвтрүүлгүүдийг цуцалжээ. 

 

Хил дээр гарсан мөргөлдөөний улмаас 59 хүн амиа алдсаны дээр 144 хүн шархдаж, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тэдэнд болон амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд материаллаг, сэтгэлзүйн тусламж үзүүлэхийг Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров тушаажээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Оросын савраас сал Тэгээд ардчилал хүний эрхийн төлөө ажилла
2022-09-19