Г.Баасан: Ч.Мөнхбаярыг БНХАУ-д тагнуул хийсэн гэж хилсээр ялласан
2022-09-19

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн 10 жилийн хорих ял аваад байгаа Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан нар хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

Өмгөөлөгч Г.Баасан:

 

"Сэтгүүлч Ч.Мөнхбаяр хууль бусаар баривчлагдаад долоон сар, хоёр хоног болж байна. Тагнуулын байгууллагаас энэ хүнийг гадаадын тагнуулын мафитай хамтран ажилласан гэдэг үндэслэлийг иргэдийн дунд гарган тавьсан. 


Цаашлаад гадаадын тагнуулын байгууллагын хүнээс 200 сая төгрөг авсан гэх ор үндэслэлгүйгээр гүтгэсэн. Монголын гадаад хэргийн яамнаас гадны тагнуулыг албадан гаргуулах бичиг хүргүүлсэн гэх зэрэг хүчтэй мэдээллүүдийг өгсөн. 


Гэвч энэхүү мэдээллүүд нь аажим аажмаар худал гэдэг нь мэдэгдээд яваад байгаа. энэ асуудалд Ч.Мөнхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 ээр эрүүгийн хэрэг үүсгээд анхан шатны хуралд хоёр удаагийн хурал давтан шүүхээр нэг удаагийн хурал болсон. Анхан шатны эхний хурлаар гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугүйгийн хэлбэрийг бүрэн гүйцэд тогтоогоогүй. 

 

Энэхүү шийдвэрийг хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс татгалзаж бичиг өгсөн. Дөнгөж сая бид хариугаа авлаа. Бидний татгалзлыг хүлээн авах боломжгүй гэсэн байна. Иймээс бид маргааш болох шүүх хурал дээр дахин татгалзлаа тавина. 


Эрүүгийн хуульд БНХАУ-ын эсрэг тагнуул хийж болохгүй гэсэн ямар ч зүйл байхгүй. Монголын шүүх Хятадын талд шийдвэр гаргачихлаа. Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр, хилсээр ялласан. гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсныг тогтоогоогүй" гэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Tэнэгтээд бай үнээ минь... Oросын хөлсний туршуул наад буриад чинь. Oросууд зөвхөн 2014 оноос хойш 20 гаруй улсын төрийн бус байгууллагт 300 сая доллар тараасан байдгийн. Tэр 20 улсын дотор манай гол ус, эко байгаль орчиноор дагнаж бүтээн байгуулалтыг царааж үймүүлдэг Tбб олон байдагийн.. Tэдний нэг нь наад буриад Mөнхбаяр..
2022-09-19
УЦС танц төсөл болон Багануур ЦС төсөлүүд ... Уран болон гадны хөрөнгө оруулалтууд дээр л их шантааж хийдэг байсан нь хэвлэл хуудас дээр л үлдэж дээ. Монголын хөгжилыг зогсоох тулд Хятадын эсрэг тагнуул хийсэн болж байна уу ? энэ Баа сан авгай г ойлгохгүй л юм .
2022-09-19
Zochin:
Baasan avgai bid 2-n omgoologch xiine ch gej yu bxav dee,shantaaj xiij amidragsdiin zagalmailsan ex bizdee
2022-09-19
Болд:
Хятадад тагнуул хийсэн гэж ойлоглоо. Гэтэл Хятад яллаагүй байхад манайх яагаад ялалж байдаг билээ. Харин ч шагнах ёстой биш үү
2022-09-19
УЦС эсэргүүцээд оросуудтай нийлээд байсныг л уншиж байсан юм байна. Бусад нь бүү мэд
2022-09-19