Загвар өмсөгч, жүжигчин Кара Делевинь хар тамхинд донтжээ
2022-09-19

 

Өтгөн хөмсгөө өөрийн нүүр царай болгосон шаргал үст модель бүсгүй Кара Делевинийг бид сайн мэдэх билээ. Тэрээр 2009 оноос эхлэн загварын салбарт хүч үзэх болсон бөгөөд түүнийхээ хажуугаар жүжиглэх хоббигоо ч мөн орхиогүй юм. Модель бүсгүйн тоглосон хэд хэдэн алдартай уран бүтээлээс харахад түүнийг чамгүй сайн жүжигчин болохыг мэдэх юм. 

 

Сүүлийн хэд хоногт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэрт жүжигчин, загвар өмсөгч Кара Делевиний эдгээр зураг, бичлэг (мансуурсан байдалтай, тамхи татан, утсаар ярьж, хараалын үг урсгаж байгаа) цацагдаж, маш их шуугиан тариад байгаа.

 

 

 

Зарим нь үүнийг киноны зураг авалт гэж тайлбарласан ч үнэн хэрэгтээ эдгээр зургууд ямар нэг кино төсөлтэй холбоогүй гэнэ. Тэгвэл авьяаслаг бүсгүй хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн нөлөөнд автаж, хэтийдсэн хэрэглээтэй болсныг түүний найзууд болон ойр дотныхон нь хэлсэн байна.

 

 

Энэ сарын 12-нд Лос Анжелес дахь гэрт нь түүний дотны найз Марго Робби очиж, түүнтэй ярилцсан юм. Марго Робби Карагийн гэрээс гарахдаа тун ч гунигтай, сэтгэл түгшсэн байдалтай байсныг хэвлэлийнхэн онцолжээ.

 

 

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Карагийн ойр дотныхон түүнийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаар түүнтэй ярилцаж эхэлсэн байна. Энэ байдал хэтэрхий даамжирвал Кара Деливиний загварын болон кино урлагийн замнал уруудаж, цаашлаад эрүүл мэндийн ноцтой асуудалд орж магадгүй хэмээн хайртай хүмүүс нь санаа зовж байгаа гэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк ардчилал шүтдэг оркууд үзээсэй.
2022-09-19