Саудын Арабын иргэн 43 жилийн хугацаанд 53 удаа гэрлэжээ
2022-09-19

Саудын Арабын оршин суугч 63 настай Абу Абдулла 43 жилийн дотор 53 удаа гэрлэжээ. Сэтгэлийн амар амгаланг өгч чадах эмэгтэйг хайсаар ийм олон удаа гэрлэсэн хэмээн Абдулла ярьсан гэж Times Now News сонин мэдээлсэн байна.

 

Абдуллагийн өгүүлснээр, анх гэрлэхдээ нэгээс олон эхнэртэй болно гэж төлөвлөөгүй байсан гэнэ. Анхны эхнэртэйгээ тайван амьдарч, хүүхдүүдтэй ч болжээ. Харин хэдэн жил өнгөрсний дараа хосын харилцаанд хүндрэл гарч, Абдулла дахин гэрлэж, хоёр эхнэртэй болсон гэнэ. Удалгүй хоёр эхнэрийнх нь хооронд маргаан гарахад Абдулла хоёулангаас нь салж, өөр эмэгтэйтэй гэрлэжээ.

 

Абдулла энэ байдлаар 43 жилийн турш гэрлэж, салсан аж. Түүний эхнэрүүдийн ихэнх нь Саудын Арабын оршин суугч байсан ч ажил хэргээр хилийн чанад руу зорчихдоо гадаад эмэгтэйчүүдтэй ч гэрлэж байсан гэнэ. Түүнийг "зууны хамгийн олон эхнэртэй хүн" хэмээн хэвлэлийнхэн бичих болжээ.

 

Ийн олон жил болсны эцэст тэрбээр "аз жаргалтай амьдарч болох эмэгтэй"-ээ олсон гэнэ. Одоо тэр энэ эхнэрээсээ салах бодолгүй байгаа гэнэ. 

"Эр хүн бүр нэг эмэгтэйтэй байж, түүнтэйгээ насан турш амьдрахыг хүсдэг. Зөвхөн залуудаа биш нас ахисан эмэгтэйтэй ч тогтвортой амьдарч болно" хэмээн Абдулла өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэнийг нь хэллээ:
Er ni Arab erchuud Turk erchuud zavhai ni dendsen baidag daa ihen h ni meddehgui hulhiduuldag !
2022-09-20
завхай хүүр вэ шар сэмжилчээд сэжгийн амьтан
2022-09-19
Иргэн:
Энэ арабын эхнэр нь Америкийн цагаан арьстан байсан бол энэ эр салахгүй байсан.
2022-09-19