Залуу бүсгүйн үхлийн дараа Ираны эмэгтэйчүүд эсэргүүцэлд нэгдэж, хижабаа шатааж байна
2022-09-20

Ираны эмэгтэйчүүд Тегеранд эсэргүүцэл зохион байгуулж, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагссанаасаа болж ихээхэн хохирол амсчээ. Iran Wire сонины мэдээлснээр, жагсагчдыг нулимс асгаруулагч хий, галт зэвсэг ашиглан хүчээр тараасан бөгөөд есдүгээр сарын 18-ны байдлаар уг жагсаалд оролцож байхдаа цагдаагийн хүчирхийлэлтэй тулгарсны улмаас 38 хүн шархдаж, тав нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол гурав нь галт зэвсгийн шарх авчээ. Ираны олон эмэгтэй эсэргүүцэл илэрхийлэн хижабаа шатааж, үсээ тайрч эхэлсэн байна. 

"Ираны эмэгтэйчүүд ёс суртахууны цагдаагийнхан Махса Аминиг хөнөөснийг эсэргүүцэн үсээ тайрч, хижабаа шатаан эсэргүүцэл илэрхийлж байна. Бид энэ жендерийн ялгаварлалыг насаараа амсаж, одоо бүр ханачихаад байна” хэмээн сэтгүүлч Масих Алинежад бичжээ. 


Иранд дэгдсэн эсэргүүцэл даваа гарагт ч үргэлжилсэн байна. Есдүгээр сарын 19-ний өдөр Баруун Азербайжан болон Курдистан мужуудын хэд хэдэн хотод бүх нийтийн ажил хаялт зарлажээ. 


Энэ бүх эсэргүүцэл өнгөрсөн долоо хоногт болсон 22 настай бүсгүйн үхэлтэй холбоотой юм. Ёс суртахууны цагдаагийнханд хижабаа буруу өмссөн гэсэн шалтгаанаар баривчлагдаж, дараа нь нас барсан залуу бүсгүйн харамсалтай үхлийн дараа эмэгтэйчүүд ийн нэгдэж, тэмцэж байгаа аж. 


Үйл явдал хэрхэн эхлэв 

 

22 настай Махса Амини Ираны Курдистанаас Тегеранд гэр бүлийн хамт хамаатныдаа зочлон иржээ. Есдүгээр сарын 13-ны өдөр ёс суртахууны хэлтсийн ажилтнууд Махсаг хижаб зөв өмсөөгүй гэсэн шалтгаанаар саатуулсан байна. Бүсгүйг “дахин хүмүүжүүлэхийн тулд” цагдаагийн хэлтэс рүү аваачаад, дараа нь суллана гэж цагдаагийнхан ахад нь хэлжээ. Гэтэл үүнээс хоёр цагийн дараа Махса Аминиг эмнэлэгт хүргэв. Түүнийг комд орсон гэж эмч нар хэлжээ. 


IranWire сонины мэдээлснээр, бүсгүйн ах дүүгээ авахаар цагдаагийн хэлтэст ирэхэд 60-70 орчим хүн тэнд цугласан байсан гэнэ. Тэд мөн л буруу хувцасласан хэргээр саатуулагдсан эмэгтэйчүүдэд хувцас авчирсан байжээ. Хэсэг хугацааны дараа хэлтсээс хашгирах чимээ сонсогдов. Тэнд байсан хүмүүс учрыг мэдэхээр хаалгыг тогшиход цагдаагийнхан тэднийг хөөн, нулимс асгаруулах хий, бороохой ашигласан гэж Махсагийн ах сэтгүүлчдэд ярьжээ. 


Ингээд удалгүй цагдаагийн хэлтсээс түргэн тусламжийн машин гарч явсан аж. Тэр өдөр хэлтсээс суллагдсан эмэгтэйчүүд Махсагийн ахад хэлтэс дотор цагдаагийнхан хэн нэгнийг хөөнөчихсөн хэмээн ярьсан гэнэ. Харин эмнэлэгт очиход дүү нь зүрхний шигдээс болсон, улмаар тархи ажиллагаагүй болсон хэмээн эмч нар тайлбарлажээ.


Түүнтэй нэг камерт байсан эмэгтэйн өгүүлснээр Махса ухаан алдаж унахдаа толгойгоо цохисон гэнэ. Хэлтэст цагдаагийнхан тэднийг доромжилж, гутааж элдвээр хэлж байсан ч хүч хэрэглээгүй гэж гэрч өгүүлжээ. Үүнийг батлах камерын бичлэг ч гарсан байна. Цагдаагийн хэлтэст суурилуулсан ажиглалтын камерын дүрс бичлэгээс харахад Махса хэн нэгэнтэй ярилцаж байгаад дараа нь ухаан алдах аж. Харин энэ бичлэгийг эвлүүлсэн байж болзошгүй гэж CNN мэдээлжээ. Түүнчлэн энэ бичлэг дээр чухамхүү Махса Амини дүрслэгдсэн гэдэг нь батлагдахгүй байна хэмээн эх сурвалж онцолсон байна. 


Бүсгүйн гэр бүлийнхэн эмч нарын тавьсан оношт итгэхгүй байгаа бөгөөд учир нь бүсгүйн зүрх өвдөж байгаагүй гэнэ. Түүнчлэн эмнэлгээс өгсөн гэрэл зургууд дээр баруун чихний орчимд гэмтлийн ул мөр ажиглагдаж  байгаа аж. 


Махса Амини есдүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгт нас баржээ. Хижабаа буруу өмссөн хэргээр саатуулагдсан бүсгүйн үхлийн талаарх мээдэлэл олон нийтийн сүлжээнд ихээхэн бухимдлыг бий болгож, харин Ираны зарим хотод гудамжинд эсэргүүцэл зохион байгуулсан байна. Эхний өдрүүдэд хүмүүс бүсгүйн нас барсан эмнэлгийн гадаа цугларч байжээ. Тухайн үед хууль сахиулах байгууллагынхан Махсагийн гэр бүлд дарамт учруулж, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд салах ёс гүйцэтгэхгүйгээр охиноо оршуулахыг шаардсан гэж хүний эрхийг хамгаалагчид өгүүлж байв. Харин дараа өдөр нь бүсгүйг төрөлх хотод нь оршуулахад оршуулгын ёслолд олон зуун хүн оролцож, бүсгүйчүүд эсэргүүцлээ илэрхийлэн алчуураа авсан байсан гэж The Guardian мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батсуурь, хамба лам Д.Чойжамц, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар түүний эл төрийн бус байгууллагад бүртгэлтэй. Удирдах зөвлөлийн дарга нь Дангаасүрэнгийн Энхбат гэдгийг бүгд мэдэх болсоор удлаа. Д.Энхбатаар ахлуулсан “Нээлттэй мэдлэг боловсролын сан” төрийн бус байгууллагын албан хаягт давхар бүртгэлтэй “ЗАРЭМЭН Дистрибьюшн”, “Энериво” гэх хоёр компанийг хөөвөл ихээхэн сонирхолтой чиг гарна. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эл компаниуд “Зарэмэн” гэх хуулийн этгээдийн давхар эзэмшилтэй. Мэдээлэл технологи, программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг “Зарэмэн” нь Д.Энхбатын хүү Э.Анарынх. Д.Энхбат 3 хүүтэйгээс Э.Санчир нь “Тод системс Би Ай” компанийн эзэн. “Тод системс Би Ай” компанийн Улаанбаатар, Баянгол, 23-р хороо, зүүн ард аюуш 25, 114 тоот хаяг дээр 10 гаруй компани байдгаас хамба Д.Чойжамцын хүүгийн компани ч бий гээд бодохоор С.Бямбацогтын сүлжээ хил хязгааргүй болсныг харуулж байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жанцанноров хүртэл Монголын урлагийн зөвлөл төв, “Монголын гал голомт цогцолбор төв цэг” гэх хоёр төрийн бус байгууллагатай бөгөөд “Монголын гал голомт цогцолбор төв цэг” төрийн бус байгууллагынх нь Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан… Урлаг соёл болоод хүний өөрийн улстөрийн намынхантай ингэж сүлбэлдсэн С.Бямбацогт дүү нарынхаа нэр дээр спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай. Тэрчлэн гадаад худалдаа, барилга, улс хоорондын тээвэр, уул уурхай, дуудлагын жолооч гэх үйлчилгээ рүү ч хуруу, хумсаа шигтгэсэн увайгүй эр аж.
2022-09-21
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-20
лалынхан бусад шашинтнуудыг алж устгаж байвал диваажинд очно гэж итгэдэг болохоор аль болох олон хүн алдаг хамгийн хогийн шашин
2022-09-20
Бид бүгдээрээ ээжийн цусаар тэжээгдсэн ээжийн махнаас тасарсан мах цусны тасархай ясны үлтэрхий билээ. Ээжийн умай саванд ээжийн цусаар 10 сар хооллосон үрс ээжийн хөхний сүүгээр ундаалсан хүмүүс билээ. Төрөхдөө эх хүний ариун умайн амсараас гарсан хүмүүс юм аа. Сар болгон хүний үр байгаа болов уу гэж ариун цус нь гадагшилдаг юм. Монголчууд ээжээ хүндэлдэг хайрладаг. Бидний ёс хэм хэмжээг үл хүлээн зөвшөөрсөн иргэд Монголд байх эрхгүй.
2022-09-20
зочин:
эмэгтэй хүн бол ямаанаас ялгаагүй гэдгийг баталчихсан улс шүү дээ
2022-09-20
Эмэгтэй:
Уг нь эр эм нийлж нэг биеийн 2 тал гэдэг тул эмэгтэйгээ аз жаргалгүй болговол эрэгтэй ч мөн адил адил аз жаргалгүй болох юм. Энэ энгийн үнэнийг исламын шашинтан гэгдэгсэд хэзээ ойлгох юм болдоо.хэзээ эмэгтэй, ээж, эхнэр нэрээр дуудуулах эмэгтэйчүүдийнхээ эрхийг сэргээх юм болдоо.
2022-09-20