ФОТО: Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ
2022-09-20
@Getty Images

Их Британийг 70 жил удирдсан хатан хаан II Елизавета есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгссөн юм. Түүнийг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслол есдүгээр сарын 19-ний өдөр Лондон  боллоо. Хатан хааныг Винзорын цамхагийн нутаг дэвсгэр дээр байх Гэгээн Георгийн сүмд нөхөр, ханхүү Филиппийн хажууд оршуулжээ. 

 

@Getty Images

Есдүгээр сарын 19-ний даваа гарагийн өглөө сүүлийн хүмүүс Вестминстерийн ордонд орж, хатан хаанд хүндэтгэл үзүүлснээр салах ёс хийх олон нийтийн ёслол өндөрлөсөн юм. Үүний дараа хааны гэр бүлийн гишүүд, Ерөнхий сайд Лиз Трасс болон өмнөх ерөнхий сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад улс орнуудын хаадын гэр бүлийн гишүүд оролцсон төрийн мөргөл болжээ 

 

@Getty Images

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслолд нийтдээ 2000 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний дунд манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч багтсан юм. Харин албан ёсёны арга хэмжээнд Орос, Беларусийн албаны этгээдүүдийг уриагүй, энэ нь Орос Украинд өдүүлсэн дайнтай холбоотой. 

 

1965 оноос хойш тохиож буй анхны төрийн оршуулгын ёслол 

 

@Getty Images

ВВС агентлагийн мэдээлснээр, II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх ёслол 1965 онд Уинстон Черчиллийг оршуулснаас хойших анхны төрийн оршуулгын ёслол гэнэ. Тиймээс энэ ёслолыг дээд зэргийн дэг журамтай, аюулгүй байдлыг сайтар хангасан байдлаар зохион байгуулахын тулд "Лондонгийн олимпын үеийнхээс ч өргөн цар хүрээтэй аюулгүйн ажиллагаа төлөвлөсөн" гэж цагдаагийн алба мэдээлж байлаа.

 

@Getty Images

Хатан хааныг оршуулах өдрийг Их Британид албан ёсоор амралтын өдөр болгон зарласан юм. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд олон мянган хүн Вестминстерийн ордон руу орохоор олон километр дараалал үүсгэн зогсож, хонон өнжин хүлээж байлаа. Харин есдүгээр сарын 18-ны үдэш дарааллыг тасалж, хүмүүсийг дараалалд зогсохгүй байхыг анхааруулж байв. 

 

@Getty Images

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нь бас миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг юм. Би 4 жил гаруй зээл муутай байсан бөгөөд дараа нь MR-д хандах нийтлэл намайг урамшуулсан. MERCADO нэг удаа надад маш ойлгомжгүй мэт санагдаж байсан зүйлийг маш хялбар болгосон. Тэд миний зээлийн файлуудыг цэвэрлэхдээ гайхалтай, мэргэжлийн ажил хийсэн бөгөөд ямар ч эрдэнэс үлдээгээгүйд би дуртай. Би бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. William-Mercado@cyber-wizard.com
2023-06-15