Донецк, Луганскийг ОХУ-д нэгтгэх санал асуулгыг нэн даруй явуулахыг уриалжээ
2022-09-20

Өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсад Орост "нэгдэх" санал асуулгыг нэн даруй зохион байгуулах уриалга гарсан гэнэ. Ийм саналыг олон нийтийн танхим БНДАУ болон БНЛАУ -ын тэргүүнүүд болох Денис Пушилин, Деонид Пасечник нарт тавьсан бөгөөд ийм санал асуулга явуулах төлөвлөгөөний талаар 2022 оны гуравдугаар сард л яригдаж байсан юм. 

 

Оросын Известия сонины мэдээлснээр, БНДАУ-ын тэргүүн Денис Пушилин БНЛАУ-ын тэргүүнд хандан олон нийтийн санал асуулгад хамтдаа бэлдэх санал тавьжээ. Үүний зэрэгцээ Украины Херсон мужид Орост нэгдэх санал асуулгыг аль болох хурдан зохион байгуулахыг Оросын талаас томилсон захиргааныхан мэдэгдсэн байна. Ийм мэдэгдлийг Херсон мужийн Оросын хяналттай захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов хийсэн бөгөөд түүний өгүүлснээр "Орос улс явчихна гэдгээс айж байгаа", "Орос тэднийг орхихгүй гэдэгт итгэлтэй байхыг хүссэн" нутгийн оршин суугчид ийм санал тавьж байгаа гэнэ. 

 

Луганскад олон нийтийн санал асуулгыг 2022 оны намар зохион байгуулж магадгүй талаар ОХУ-ын Төрийн Думын гишүүн Виктор Водолацкий мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын сонгуулийн систем нь олон нийтийн санал асуулга явуулахад 100 хувь бэлэн гэнэ. БНЛАУ болон БНДАУ-ын олон нийтийн танхимынхан олон нийтийн санал асуулга явуулах тодорхой огноог зарлаагүй байна.

 

Санал асуулга явуулах уриалга гарсны дараа Украины эрх баригчид Донецк, Луганск Крымийн адилаар Украины нутаг дэвсгэр гэдгийг сануулжээ.

 

"Оросын суртал ухуулгачид "санал асуулга" -ыг бүхнийг анагаагч эм шиг л  бодоод үүнд дурлачхаж. Тэдэнд хэлэх муу мэдээ байна. Олон улсын эрхзүй гэж бий. Тэр нь товч тодорхой. Донецк, Луганск, Крым бол Украины нутаг. Эндэхийн далбааг өөрчлөх гэсэн аливаа оролдлого бидний хувьд ч, түншүүдийн хувьд ч юуг ч өөрчлөхгүй хуурмаг үйлдэл" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх  Михаил Подоляк мэдэгджээ.

 

БНДАУ, БНЛАУ

 

Бүгд Найрамдах Донецк Ард Улс гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрийн дорнод хэсэгт байрлах, Донецк мужид үүссэн, өөрсдийгөө тунхагласан улс юм. Украины хуулийн дагуу БНДАУ-ын хяналтаа тогтоосон Донецк мужийн нутаг дэвсгэрийг Орост түр эзлэн түрэмгийлэгдсэн гэж үздэг. 

 

2014 онд Украинд улс төрийн хямрал үүсэж, энэ үеэр салан тусгаарлах явц эхэлсэн бөгөөд Донецк мужид Оросыг баримтлагчид эсэргүүцлийн жагсаал хийж, Донецкийн мужийн захиргааны барилгыг эзлэн авсны дараа 2014 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр БНДАУ өөрсдийгөө тунхагласан юм. Тавдугаар сарын 11-ний өдөр өөрсдийгөө тодорхойлох олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд үүнийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрдөггүй. Түүнчлэн тавдугаар сарын 12-ны өдөр БНДАУ тусгаар тогтнолоо зарласан ч НҮБ-ын гишүүн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Харин 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Орос улс БНДАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол үүний араас Сири, Хойд Солонгос БНДАУ-ыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх болсон. Донецк биш харин ОХУ удирддаг гэж судлаачид үздэг энэ улсад 2,2 сая хүн амьдарч байна. Мөн ижил замналаар явсан, олон улсад Украины Луганск муж  харин ОХУ-ын хувьд Бүгд Найрамдах Луганск Ард Улсад 1,4 сая хүн амьдардаг аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
АНУ, ОХУ, БНХАУ, европын холбоо бүгд адил шүү дээ. Өөрсдийн эрх ашгийн төлөө хэнийг ч няц дархад бэлэн. Бид ч гэсэн бяртай болоод ирвэл бас дарамтлана.
2022-09-23
Зочин Зочин:
Ха ха харья
2022-09-21
Зочин Зочин:
Чи муу Оросыг муулаад барахгүй уу ? ОРОС АНУ шиг баян бсан бол яаж Оросын талд пялдагадаад явах бол манайхны ичихгүй зан нь
2022-09-21
Зочин Зочин:
Украйн өөрсдөө дальчигнаж бж ийм юманд хүрсэн Крым бол Оросын нутаг бсан байх ч болно та муусайн Оросыг муулаад яг яаж чадах бол барахгүй үнэн ялна урвагч хахолууд дайны үeд л урвагч бсан одоо ч тэр зангаа тавихгүй өмхий санаа нь буруу
2022-09-21
АНУ, ОХУ, БНХАУ, европын холбоо бүгд адил шүү дээ. Өөрсдийн эрх ашгийн төлөө хэнийг ч няц дархад бэлэн. Бид ч гэсэн бяртай болоод ирвэл бас дарамтлана.
Зочин:
Чоно ба хурганы үлгэр 21зуунд хэрэггүй.
2022-09-21
Зочин:
Чоно ба хурганы үлгэр 21зуунд хэрэггүй.
2022-09-21
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-21
Аль аль нь бүтнээрээ оросын мэдэлд ороогүй учир санал асуулга бүтэхгүй. Ер нь хүний нутгийг булааж аваад ийм юм хийнэ гэж, хэн ч хүлээн зөвшөөрөхгүй
2022-09-21
Зочин Зочин:
Украйн өөрсдөө дальчигнаж бж ийм юманд хүрсэн Крым бол Оросын нутаг бсан байх ч болно та муусайн Оросыг муулаад яг яаж чадах бол барахгүй үнэн ялна урвагч хахолууд дайны үeд л урвагч бсан одоо ч тэр зангаа тавихгүй өмхий санаа нь буруу
Зочин:
Амташсан хэрээ 13 эргэлдэнэ гэгчээр кремийн түүхийг давтах нээ даварсан өлөн оросууд дэлхийн хамгийн том газар нутагтай хэрнээ ханаж цадахаа мэдэхгүй шуналтай хулмасууд юмда.
2022-09-21
Слава России:
Слава России
2022-09-20
Баатар:
Хүчтэй нь хүчгүйгээ залгидаг бурангуй ёсыг Олон улсын хэм хэмжээгээр зохицуулдаг болоод удаж байна. Гэтэл Оросууд дэлхийд харьцааны шинэ дэг жаяг тогтооно гээд л байсан. Тэр шинэ дэг жаягийн эхлэл нь энэ бололтой. Оросын дургүй нь хүрвэл манайд ч тоглоомын засгийн газраа байгуулах байх. Оросын цүнх баригчид ч олдох байх шүү
2022-09-20
Зочин:
Чоно ба хурганы үлгэр 21зуунд хэрэггүй.
Сонгуулийн дүн худлаа гарах нь тодорхой ш дээ муу дэлхийн шившиг болсон оросууд
2022-09-20
Зочин Зочин:
Чи муу Оросыг муулаад барахгүй уу ? ОРОС АНУ шиг баян бсан бол яаж Оросын талд пялдагадаад явах бол манайхны ичихгүй зан нь
УКРОП:
АНУС ЮГОСЛАВ ГЭЭЧИЙГ БӨМБӨГДӨЖ ЗАДЛААД СЕРБИЙГ БӨМБӨГДӨӨД КОСОВОГ ТУСГААР ТОГТНУУЛААД ГАРГАСАН ЗЭРЛЭГ БАЛМАД ЯВДЛААС Ч ХАРИН ЭНЭРЭНГҮЙ ШҮҮ
2022-09-20
Кремлийн хийж буй ажил. Орост нэгтгэнгүүтээ бүх эрчүүдийг нь дайнд дайчлах гэж байгаа биз. Угаасаа бүтэхгүй, Донецкийн тал нь украиндаа байгаа биз дээ
2022-09-20
Зочин Зочин:
Ха ха харья
балмад оросын цагаандаа гарсан булай дээрэм
2022-09-20