Казахстан Оросын тээвэрлэгчдийг хил дээрээ саатуулж байна
2022-09-20

Казахстанд шинэ журам үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Оросын ачааны машинуудыг Казахстаны хил дээр саатуулж байгаа гэнэ. Энэ талаар Олон улсын авто тээвэрлэгчдийн холбоо мэдээлснийг deita.ru дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Казахстанд үйлчилж буй шинэ журмын дагуу Европын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа Оросын жолооч нар өмнөх тээвэрлэгчид олгосон, ачааны зөвшөөрлийн баримт бичгийг үзүүлэх ёстой аж. Энэ шинэ журам нь олон улсын авто замын харилцааны хэлэлцээрийн заалтуудтай зөрчилдөж байна гэж Оросын Авто тээвэрлэгчдийн холбоо мэдэгджээ.

 

Одоогоор хил дээр саатуулагдсан тээврийн хэрэгслийн тоо тодорхойгүй байгаа гэнэ. Олон улсын авто тээвэрлэгчдийн холбооны төлөөлөгчийн мэдэгдсэнээр Оросын найман тээвэрлэгчийг саатуулсан тохиолдлын талаарх мэдээллийг тэд авчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өөрийгөө өнгөрсөн зуунд амьдарч байна гэж боддог болсон шинэ фашист Путин тэнэгээр удирдуулсан орос одоо яаж ч мэдэхээр заваан улс болж байна.Удахгүй хэнтэй ч газарыг нь булааж авах гэж байлдаж мэднэ гэдэгийг хасагууд гадарлаж байгаа байлгүй
2022-09-21
Бат:
Яс юм дээр Оросын Украйн руу хийсэн түрэмгий дайнаас болж эргэн тойрны бүх улс Оросд дургүй байгаа. Казахстан ч мөн адил. Тэд дургүйгээ гадагшаа гаргахгүй байгаа.
2022-09-20
Болд:
Монголчуудын язгуур нутаг болох Байгал нуурнаас нааших бүх газараа авна гэвэл Оросууд галзуурах биз. Нэг өдрийн дотор л Монголыг эзлэнэ дээ. Бидэнд Украйн шиг байлдах чадвар чадал алга даа. Ирээдүй хойч үед тийм сайхан боломж гарах болтугай
2022-09-20
зоригт казакууд:
7 сарын өмнө укрианчууд Oросын дайралтыг няцаагүй байсан бол дараагын бай нь Kазакстан байсан. Vүнийг Tокаев сайн ойлгож эхнээсээ зайгаа авч эхэллээ дэ
2022-09-20
Оросууд Хасагстанд өгсөн газар нутгаа буцааж авах хэрэгтэй, мөн Узбек, Киргизүүдийг алдагдсан нутгуудаа ч буцаан авахад ч туслах хэрэгтэй. Монголчууд ч Ойрад түмний язгуурын үндэс нутгаа буцааж авах цаг болсон.
2022-09-20
Болд:
Монголчуудын язгуур нутаг болох Байгал нуурнаас нааших бүх газараа авна гэвэл Оросууд галзуурах биз. Нэг өдрийн дотор л Монголыг эзлэнэ дээ. Бидэнд Украйн шиг байлдах чадвар чадал алга даа. Ирээдүй хойч үед тийм сайхан боломж гарах болтугай