'Трио' Тайландын алдарт кино наадмаас 'Шилдэг кино' шагнал хүртжээ
2022-09-20

 

“Трио” уран сайхны кино Тайландын алдарт кино наадмын нэг болох "Thai Film Festival"-иас "Шилдэг кино" шагнал хүртжээ. Мөн АНУ-ын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач" номинацийн шагнал хүртээд байна. Энэхүү киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьжээ.


Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.

 


“Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.

 

Энэхүү олон улсын кино наадам уран бүтээлийг Оскарын шагнал авахаас өмнө олон нийтэд танилцуулж, кино найруулагчийг нь Каннд шалгарахаас өмнө дэлхийд өргөмжлөх зорилготой аж.

Shuud.mn
Сонин хачин