Солонгос руу ВИЗГҮЙ аялал зохион байгуулах компаниудыг зарлалаа
2022-09-20

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин тус улсад 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон. Тус шийдвэр  ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. 

 

 

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын бүлэг жуулчдын визгүй аяллыг зохион байгуулах компаниудыг сонгон шалгаруулж, нэрсийг нь зарлалаа. 

 

No.

Компанийн нэр

1

Total Asia LLC

2

AIRMAN LLC

3

Chandmani consulting LLC

4

Airmarket Holiday LLC

5

PSW LLC

6

JUULCHIN LLC

7

JOY MONGOLIA TRAVEL LLC

8

NEW JUULCHIN

9

Let's travel LLC

10

IHC LLC

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

 

 

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх

 

2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах

 

3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх

 

4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх

 

5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчоод тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдахыг БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ийнхүү Улсын тусгай хамгаалалттай газрын хэвлийгээр бүлэглэн наадагчдын цагаандаа гарсан үйлдэлд дэм болж С.Бямбацогт Ховд аймгийн Цэцэг, Алтай сумыг эрчим хүчээр холбох өндөр хүчдэлийн трассыг өөрчлөн Цагаан эргээр дайруулан татуулснаар Гянт болд хууль бусаар олборлох цаашлаад уурхай нээх өгөөжгүй эхлэлийг тавьсан нь үнэн. Улмаар ичих нүүрэндээ элэг нааж ирээд Цагаан эргийг тусгай хамгаалалтаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг 2017 онд УИХ-аар хэлэлцүүлсэн ч парламентын олонх дэмжилгүй унасан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гогдоосоор парламентын босго даван бүлгийн дарга болж байсан гэгддэг С.Бямбацогт өдгөө Чой хамбын хормой хотноос зүүгдэн улстөрийн өөр бүлэг фракцийн суганд шигж, Зам тээврийн сайдын эрх мэдэлд шунан тэмүүлж байна. Их шунасан нөхөрт төрийн жолоо бүү атгуул гэдэг… Гэрлийн хурдаар хөрөнгөжиж, барьцаатай барьцаагүй бүхий л зээл нэрт мөнгө угаалтаас хоцорч үзээгүй С.Бямбацогтын гэр бүл, Төрийн бус байгууллага нэрт орооцолдсон сүлжээнд цэг тавих цаг болж. Түүнд холбогдох, хамаарал бүхий мэдээллүүдийг цувралаар хүргэнэ. Тэрбээр Засгийн газарт багтах эрх үгүй нэгэн юм…
2022-09-21
Барилгын салбарт ч танц эргэж, Улсын заан Ч.Батзоригтой хамтарч үйл ажиллагаа явуулдаг гэдгийг намынхан нь хэлж байна. Батзоригийн аав Чогсом УИХ-ын гишүүн С.Бямбацогтод сонгино тарихыг зааж өгч байсан “багш” нь гэж байгаа. Салбар бүрт ийнхүү хуруу хумс, гар хөлөө гүн гүнзгий дүрчихээд буй энэ нөхөрт шуналынхаа уршгаар шүүхийн хаалга татсан өдрүүд ч бий. Авлигатай тэмцэх газар “Ховдын мафи” гэх эрүүгийн хэрэгт 34 хүнийг холбогдуулан шалгасны нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Ингэхдээ хэргийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн засаг дарга асан Д.Галсандондог, СДЦХ-ийн дэд дарга н.Батзаяа, БНХАУ-ын иргэн Ху Лиан нарын хэргийг тусгаарлаж үлдээсэн байдаг. Энэ хэрэгт ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Ж.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, БОАЖЯ-ны газрын дарга Ч.Батсансар, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга н.Ганболд, СХД-ийн ЦХ-ийн дарга н.Батзаяа, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга асан н.Баярсайхан, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль хамгаалагч нарын албан тушаалтнууд холбогдож байв. Улстөр, бизнес, хууль хүчнийхний бүлэглэн үйлдсэн залилангийн хэрэг гээд товчхондоо нэрлэчихэд дээрх нэр бүхий нөхөд гомдоллоод байхгүй биз. Учир нь улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан эргийг нөхөн сэргээх нэрээр ажил авчихаад нөхөн сэргээх биш эсрэгээрээ 13 га газарт гянт болдын өрөмдлөг хийж олборлосноо шүүх хурлын явцад өөрсдөө мэдүүлсэн байдаг. Хоёр дахь сонгон шалгаруулалтаар орж ирсэн “Бэлон”-ы Р.Баатархүүгийн “Өгөөжтэй өв” ХХК ч 2016 онд нөхөн сэргээлтийг 13 га газарт 60 хувьтай гүйцэтгэсэн болоод хаясан хойгуур нинжа нар орж уг газрыг дахин сүйтгэж улмаар 2017 онд нөхөн сэргээлтийг үргэлжлүүлэхээр болж байв.
2022-09-21
Төрсөн дүү С.Баянмөнх нь “Тод консалтинг”, “Жи Би монгол транс”, “Алтайстрой”, “Жи Эн Эс”, “Томцагаан ус” гэх аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, ундаа жүүс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай бол С.Баянчулуун гэх дүүгийн нь нэр дээр “Алтайнбарс клуб”, “Бизнес девелопмент групп”, “Ховд аймгийн сагсан бөмбөгийн нэгдсэн холбоо”, С.Балжиннямынх нь нэр дээр “БДБН хоршоо”, “Зэс эрдэнийн хувь”, “Вестернхолд” гэх компаниуд бий нь татвар төлөгчдийн мөнгийг жишим ч үгүй угааж, эргэлдүүлдэг эрх мэдлийн суудалд шигсэн хувалз, хулгайч гэр бүлүүдийн нэг юм биш үү гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. “Вестернхолд” компанийнх нь хаяг Ховд, Жаргалант, 2-р баг, Баатархайрхан, 1 тоот гэх бүртгэлтэй буюу тэрбум тэрбумаар “залгигч” мөнөөх “Алтайнзам” компанийн хаяг дээр хамт бий. Энд аялал жуулчлал, гадаад худалдаа, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Алтайн нэгдэл” гэх компани бас байх жишээтэй. Дүү нараас гадна хүү Б.Билгүүний нэр дээр “Билигт барс”, “Гурван билэг констракшн”, “Билэг реалти” компаниуд бий. “Билигт барс” компани эцгийнх нь “Бид нэг монгол”, “Хөгжлийн хөтөч манлайлал” төрийн бус байгууллагаас гадна “Билэг кредит” гэх компанитай давхар бүртгэлтэй байдаг учраас эцэг хүү хоёрын бизнесийг хоорондоо хамааралгүй гэж хэлбэл тэнэгтэл болох биз. “Билэг кредит” компанийн нь гүйцэтгэх захирал С.Баянцогт гэхэд Санхүүгийн зохицуулах хорооны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд “БНМАУ”, “Цомбон хэмжүүр”, “Ариун хардас” ХХК-ийг эзэмшигч. “Хаан консалтинг” аудитын газар ч түүнийх. Бүх салбарт ийнхүү савраа шигтгэж, шуналт шүлсээ үсчүүлсэн С.Бямбацогт гэх энэ эр “Нью прогресс групп”-ийнхээ өөр нэг хувьцаа эзэмшигч М.Нямдаваагаар дамжуулан утаагүй түлшний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт ч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг бололтой.
2022-09-21
Муу хүнд үг бүү дай, Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг… С.Бямбацогтын шунал, гэнэт хөрөнгөжиж буй цуврал түүх үүгээр дуусахгүй. Сандаг Бямбацогт нэрээр Нээлттэй мэдлэг боловсролын сан, “Залуусын түүчээ”, “Бид нэг монгол”, “Хөгжлийн хөтөч манлайлал”, “Хүнлэг монгол”, “Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Ховд аймгийн нутгийн зөвлөл”, “Лосолын лааган сан”, “Хөрөнгө оруулалт худалдааг дэмжих агентлаг” зэрэг хачин гоё нэртэй олон төрийн бус байгууллагатай “шуналын тулам”. Улстөрийн нам, итгэл үнэмшил хамаарахгүйгээр хутгалдаж, идэш уушаа базаадаг сүлжээ нь түүний Төрийн бус байгууллагууд гээд хэлчихэд хол зөрөхгүй биз. “Нээлттэй мэдлэг боловсролын сан” төрийн бус байгууллагад нь гэхэд АН-ын гишүүн Р.Амаржаргал бий. Р.Амаржаргалын аав Ховдын гэх угшлаар С.Бямбацогттой ойр харилцаатайг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жанцанноров, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батсуурь, хамба лам Д.Чойжамц, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар түүний эл төрийн бус байгууллагад бүртгэлтэй. Удирдах зөвлөлийн дарга нь Дангаасүрэнгийн Энхбат гэдгийг бүгд мэдэх болсоор удлаа. Д.Энхбатаар ахлуулсан “Нээлттэй мэдлэг боловсролын сан” төрийн бус байгууллагын албан хаягт давхар бүртгэлтэй “ЗАРЭМЭН Дистрибьюшн”, “Энериво” гэх хоёр компанийг хөөвөл ихээхэн сонирхолтой чиг гарна. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эл компаниуд “Зарэмэн” гэх хуулийн этгээдийн давхар эзэмшилтэй. Мэдээлэл технологи, программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг “Зарэмэн” нь Д.Энхбатын хүү Э.Анарынх. Д.Энхбат 3 хүүтэйгээс Э.Санчир нь “Тод системс Би Ай” компанийн эзэн. “Тод системс Би Ай” компанийн Улаанбаатар, Баянгол, 23-р хороо, зүүн ард аюуш 25, 114 тоот хаяг дээр 10 гаруй компани байдгаас хамба Д.Чойжамцын хүүгийн компани ч бий гээд бодохоор С.Бямбацогтын сүлжээ хил хязгааргүй болсныг харуулж байгаа
2022-09-21
С.Бямбацогт нь парламентад 4 дэх удаагаа улиран сонгогдсон. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ганц жил ажилласан “богино” намтартай ч идэж уусан гэх уртын урт төлбөр тооцооны “хуудас”-тай эрхэм. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газарт шургалаад гарахдаа өөрийн хамаарал бүхий “Алтай трест” компанид концесс аваад өгчихсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хойдохыг уншсан 807 тэрбум төгрөгийн өртөг бүхий алдарт 7 концессын нэг нь С.Бямбацогтынх. “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой”, “Говь”, “Хар тарвагатай”, “Ремикон”, “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч түүний гэр бүлийн орлого нь буудай шиг өссөн тоон мэдээллийг АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Саятнаас тэрбумтны эгнээ руу огцом үсэрсэн эл орлого нь ердөө сүүлийн 4 жилийн үзүүлэлт. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үзэгдэхээ больсон “Нью прогресс групп” С.Бямбацогтынх гэдгийг бүгд мэднэ. Энэ группийг төрсөн дүү С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нарын хамт үүсгэн байгуулж, улмаар хувьцаагаа хүү Б.Билгүүндээ шилжүүлснээр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ “цэвэрлэж”, хэлбэр төдий хууралтыг хийгээд байгаа. Өдгөө группийг нь төрсөн дүү С.Балжинням удирддаг бөгөөд 5 салбар компанитай. “Алтай трест” ХХК “Алтайн зам” ХХК “Эс Би Холдинг” ХХК “Нью Минерал” ХХК “Мост интернэйшнл” ХХК. Төрсөн дүү нар нь эрхлэн ажиллуулдаг эдгээр компаниас “Алтай трест” нь 81.8 тэрбумын өртөгт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 2019, 2020 онуудад авсан.
2022-09-21
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-20