Бельгид шүүгчдийг хоригдлын нөхцөлийг биеэр нь мэдрүүлэх үүднээс шоронд оруулжээ
2022-09-20

Бельгид нэгэн шорон нээгдсэн бөгөөд энд 55 шүүгч, прокурорыг түр хугацаанд суулгах туршилт эхлүүлэхээр болсон гэж Bild сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Брюсселийн нэгэн дүүрэгт энэ шорон байрлаж байгаа аж. Одоогоор шоронг нээгээгүй, мөн жинхэнэ хоригдол байдаггүй гэнэ. Энд бүхнийг жинхэнэ хорих газар шиг хийсэн бөгөөд хуягууд ч шүүгч, прокуроруудтай жинхэнэ хоригдлуудтай харьцаж буй мэт харьцах аж. Шоронд энэхүү туршилтыг хийсний дараа шүүгч, прокурорууд урьдаас илүү шударга шийдвэр гаргадаг болно гэж Бельгийн Хуульзүйн сайд Винсент Ван Куикенборн үзэж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, Бельгийн хорих газрууд Европтоо хамгийн их хоригдлуудтай газарт тооцогддог. Зай, ор хүрэлцээгүйн улмаас хоригдлууд шалан дээр гудас тавин унтдаг аж. Хэдэн жилийн өмнө 25 хоригдол Европын хүний эрхийн зөвлөлд хандан, хорих газрын нөхцөл муу байгаад гомдол мэдүүлсэн бөгөөд үүний дараа Европын хүний эрхийн зөвлөл Бельгийн эрх баригчдыг тухайн 25 хоригдолд тус бүр 5000 евро төлөхийг үүрэг болгож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин