Песков: Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх хэтийн төлөв алга
2022-09-20

Оросын эрх баригчид Украин дахь сөргөлдөөнтэй нөхцөл байдлыг улс төр, дипломат аргаар зохицуулах хэтийн төлөв ажиглагдахгүй байна гэж үзэж байгаа аж. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.

 

Дипломат аргаар сөргөлдөөнийг зохицуулах боломж байгаа эсэх талаарх асуултад Дмитгрий Песков "Одоогоор ийм хэтийн төлвийг авч үзээгүй байна" хэмээн хариулжээ.

 

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой хэлэлцээ хийхэд бэлэн биш хэмээн мэдэгдэж байлаа. "Тулган шаардаж, болзол тавьж байгаа хүмүүстэй хэлэлцээ хийхгүй" хэмээн тэрбээр мэдэгдэж байв. Үүний  дараа Путин мэдэгдэл хийхдээ Москва хэлэлцээрт бэлэн ч Киев бүхнийг дайны аргаар шийдэх гэж байна хэмээн онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
За, болохоо ч байлаа даа:
Оросууд аргаа барж ядаад атигар нэг амитан адгийн чөтгөр болж хувирч эхэллээ
2022-09-21