Б.Лхагвасүрэн: Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 12 хувиар сулраад байна
2022-09-20 16:02

Монголбанкнаас мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төв банк валютын ханш бус нөөцөд анхаарал хандуулж байгааг хэлж байна. 

 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол Улсын урсгал тэнцэл долоон сарын байдлаар нэлээд алдагдалтай гарсан. Урсгал тэнцлийг алдагдлаар дамжаад төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл Монгол Улсын валютын нөөцөд дарамт учруулж учраас оны эхнээс нөөц буурч байна.

 

Өнөөдрийн байдлаар дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөцтэй байна.

 

Төв банк түвэгтэй бодлогын шийдэл буюу сорилтын өмнө байна. Валютын ханшаа тогтвортой байлгая гэвэл нөөцөөсөө зах зээлд их хэмжээгээр нийлүүлнэ. Эсвэл нөөцөө хадгалж, ханшийг зах зээлийн зарчмаар өөрөө тогтворжих байдлаар чөлөөтэй орхих сорилттой тулгарч байна. Үүнээс Монголбанк эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал талаас нь харж, нөөцөнд дарамт учруулахгүй байх бодлогыг барьж байна. Сүүлийн үед валютын ханш нэлээд өсөж байна.

 

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны эхнээс хойш 12 хувиар сулраад байна. Үүнийг огцом сулрал гэж харахгүй байна.

 

Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баривал Монгол Улсын валютын нөөц буурч, дарамт ирэх магадлалтай. Тиймээс Төв банк нөөцөө хамгаалах бодлого барьж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
байгаа концессын мангас гэгддэг С.Бямбацогт Зам тээврийн сайдад санаархаж явна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унахад дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, хор хутгаж явсан гэдэг их эр. Байнгын ажиллагаатай парламентад дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ганц жил ажилласан “богино” намтартай ч идэж уусан гэх уртын урт төлбөр тооцооны “хуудас”-тай эрхэм. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газарт шургалаад гарахдаа л өөрийн хамаарал бүхий “Алтай трест” компанид концесс авч өгчихсөн сүйхээг нь бодвол баргийн аавын хүүг дагуулахааргүй элдэвтэй нэгэн гэдэг нь тодорхой. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хойдохыг уншсан 807 тэрбум төгрөгийн өртөг бүхий алдарт 7 концессын нэг нь С.Бямбацогтынх байв шүү дээ. “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой”, “Говь”, “Хар тарвагатай”, “Ремикон”, “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч түүний гэр бүлийн орлого нь буудай шиг аривжиж гурав дахин өссөн тоон мэдээллийг АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Саяастнаас тэрбумтны эгнээ руу огцом үсэрсэн эл орлого нь ердөө сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлт. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үзэгдэхээ больсон “Нью прогресс групп” С.Бямбацогтынх гэдгийг хүүхэд хөгшидгүй мэдэх болсон. Энэ группийг төрсөн дүү С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нарын хамт үүсгэн байгуулж, улмаар хувьцаагаа хүү Б.Билгүүндээ шилжүүлснээр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ “цэвэрлэж”, хэлбэр төдий хууралтыг хийгээд байгаа. Өдгөө группийг нь төрсөн дүү С.Балжинням удирддаг бөгөөд 5 салбар компанитай. “Алтай трест” ХХК “Алтайн зам” ХХК “Эс Би Холдинг” ХХК “Нью Минерал” ХХК “Мост интернэйшнл” ХХК Төрсөн дүү нар нь эрхлэн ажиллуулдаг эдгээр компаниас “Алтай трест” нь 81.8 тэрбумын өртөгт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 2019, 2020 онуудад авсан. Хүний шуналд хязгаар үгүй гэдэг ч С.Бямбацогтын шунал хязгааргүйг ч давсан байх нь аймшигтай. Ийм шуналтай хүнд төрийн жолоо атгуулж яагаад ч болохгүй юм.
2022-09-20
Финляндын жишгээр Орос жуулчдыг бэлэн доллар Монголоос авч гарахыг хоригло. Монгол руу орохдоо авч орсноос илүү доллар байвал Буцаж ороод үр, эсвэл түр хадгалуул гээчээ
2022-09-20
Энэ нэг юмыг ажлаа авахад харьцаа хэд бсан билээ. Яаж ингэж хуцаж чадаж бнаа.
2022-09-20
Одоо шүү шүү оьллотьттдьк үзүүлж байсан ттьвттттттвттвтодл үү длллллзлүккзкүзүү шууд үүүү үзүүлэлт зүүд ш шүү та зүдүү шүүлтүүр шүүлтүүр түлшнүшт үооий ү ш
2022-09-20
Одоо шүү шүү оьллотьттдьк үзүүлж байсан ттьвттттттвттвтодл үү длллллзлүккзкүзүү шууд үүүү үзүүлэлт зүүд ш шүү та зүдүү шүүлтүүр шүүлтүүр түлшнүшт үооий ү ш
2022-09-20
Зөв:
Дэлхийн бүх улсын валют ам.долларын эсрэг суларсан. Харин ч Монгол гайгүй байна. Цаашдаа л алдахгүй байхад анхаарах ёстой.
2022-09-20
төгрөг:
Төгрөгийн ханү яагаад суларч байна? Бид олсон жоохноосоо илүү валютаар гаднаас бараа тэр тусмаа тансаг бараа авч байна. Жишээлбэл Бенз жип.
2022-09-20
Bur neg zayagui yumnuud
2022-09-20