Ж.Сүхбаатар тамгатай сайд боллоо
2022-09-20

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны тамгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас өнөөдөр гардан авлаа.

 

 

Тэрбээр өөрийн цахим хуудсанаа "Шууд удирдах салбарын яамгүй ч хуулиар болон Ерөнхий сайд, Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бодлогын менежментийг хийж, иргэн, хувийн хэвшил, олон улсын хамтын үр ашигтай ажиллагааг дэмжин ажиллана.

 

“Түгжрэлийн эсрэг нийтээрээ” уриан дор Хамтдаа хүчин зүтгэж, зөв эхлэл суурийг тавьж ахиц гаргах болно. Сайн үйл хийх гэж Төрийн сайдаар тохоон томилогдсон гэдгээ гүнээ ухамсарлаж байна" хэмээн бичжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
С.Бямбацогт Зам тээврийн сайдад санаархаж явна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унахад дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, хор хутгаж явсан гэдэг их эр. Байнгын ажиллагаатай парламентад дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ганц жил ажилласан “богино” намтартай ч идэж уусан гэх уртын урт төлбөр тооцооны “хуудас”-тай эрхэм. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газарт шургалаад гарахдаа л өөрийн хамаарал бүхий “Алтай трест” компанид концесс авч өгчихсөн сүйхээг нь бодвол баргийн аавын хүүг дагуулахааргүй элдэвтэй нэгэн гэдэг нь тодорхой. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хойдохыг уншсан 807 тэрбум төгрөгийн өртөг бүхий алдарт 7 концессын нэг нь С.Бямбацогтынх байв шүү дээ. “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой”, “Говь”, “Хар тарвагатай”, “Ремикон”, “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч түүний гэр бүлийн орлого нь буудай шиг аривжиж гурав дахин өссөн тоон мэдээллийг АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Саяастнаас тэрбумтны эгнээ руу огцом үсэрсэн эл орлого нь ердөө сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлт. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үзэгдэхээ больсон “Нью прогресс групп” С.Бямбацогтынх гэдгийг хүүхэд хөгшидгүй мэдэх болсон. Энэ группийг төрсөн дүү С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нарын хамт үүсгэн байгуулж, улмаар хувьцаагаа хүү Б.Билгүүндээ шилжүүлснээр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ “цэвэрлэж”, хэлбэр төдий хууралтыг хийгээд байгаа. Өдгөө группийг нь төрсөн дүү С.Балжинням удирддаг бөгөөд 5 салбар компанитай. “Алтай трест” ХХК “Алтайн зам” ХХК “Эс Би Холдинг” ХХК “Нью Минерал” ХХК “Мост интернэйшнл” ХХК Төрсөн дүү нар нь эрхлэн ажиллуулдаг эдгээр компаниас “Алтай трест” нь 81.8 тэрбумын өртөгт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 2019, 2020 онуудад авсан.
2022-09-20
Ажил зохион байгуулах, хүн хүний эв дүй, чадварыг ашиглах гдг чинь авьяас байхгүй юу. Дурны тэвэг өшиглөж явсан тагжий хариуцлагатай ажил хийж чадах нь юу л бол. Ядаж бригад ахалж амь хувины ажил хийж явсан, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан хал үзэж хатууг үзсэн нөхдүүд ажил явуулдгын шүү.
2022-09-20
Тамагтай хутагт маань хаа аль хүрч мандаахыг таашгүй, Амарбаясгалан жаахан даруулгатай аятайхан бхыг сануулсан даа. Нянгардах гд байх нь гүйцэтгэх ажлын ямарч эв дүйгүй хүний шинж бдаг, тэд бараг 100% ажил алдаг. Энэ бол дүрэм.
2022-09-20
ЗАЙЛ ПЯЗДУ:
ҮХСЭН ХАТСНЫ САЙД
2022-09-20
Иргэдээ:
Хэрэв 10 сайд шинээр томилогдвол ҮХ-ийн цэцэд даалгавар өгсөн гэж үзнэ үүнийг эрс эсэргүүцэж бна гэж ярилцлага өгч бсан хүн ичихгүй ингээд сайд болоод хуцаж бхыг хараад иргэд сонгогчид та нар юу бодож бна. Та нарын толгой дээр баас шээс бөөлжисөө асгаж бхд хүлцэнгүй ноомой дорой алгаа хавсраад гөлийгөөд сууж бх юм уу? Ямар ард түмэн бна тийм төр засаг бна гэж юутай үнэн. Одоо энэ худалч нусыг та нар сайдаа сайдаа гээд долоогоод гүйгээч. Чадах юм нь л энэ шд
2022-09-20