Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд өнөөдөр үг хэлнэ
2022-09-21

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ухаант өвөг дээдэс минь "Эсгий хийх газар нохой хэрэгггүй" гэж тун оновчтой, баталгаатай, хоёрдмол утгагүй хэлж дээ.
2022-09-21
Ямар мундөг юм бэ
2022-09-21
Ямар хэл дээр ьэ
2022-09-21