ОХУ цагаачдад иргэншил амлан, сайн дурын цэрэгт татахаар зэхэж байна
2022-09-21 08:18

Хоёрдугаар сард Украин руу түрэмгийлж, дайн дэгдээсэн ОХУ бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амсаж, одоо хүн хүч дутагдаж байгаа гэж барууны шинжээчид удаа дараа мэдэгдэж байв. ОХУ "төрийн нууц" гэсэн шалтгаанаар дайнд амссан хохирлынхоо талаар огт зарлахгүй байгаа тул хичнээн цэрэг амиа алдсан, Оросын армид хичнээн цэрэг хэрэгтэй нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ сүүлийн үед сайн дурын цэрэг элсүүлэхээр алслагдсан бүс нутгуудын оршин суугчдад өндөр шан харамж амлаж, хорих газруудад очин цэрэг элсүүлэхээр ухуулж байгаа нь ОХУ үнэхээр л бие бүрэлдэхүүний ноцтой хохирол амссан, үүнийгээ нөхөхөөр чармайж байгаа гэлтэй. 

 

ОХУ сайн дурын цэрэгт элсүүлэх олон арга хэрэглэж байгаагийн дотор цагаачдад чиглэгдсэн нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр Москва хотын эрх баригчид "Сахарово" цагаачлалын төвд цэргийн комиссарын газар байгуулахаар болсон бөгөөд энэ нь Оросын иргэншлийг хялбаршуулсан журмаар авах хүсэлтэй хүмүүс гэрээгээр цэргийн алба хаахаар бүртгүүлэх цэг байх гэнэ.

 

"Ойрын үед Москвагийн засгийн газар гадаадын иргэдийг цэргийн албанд элсүүлэх ажилд Оросын Батлан хамгаалах яамд дэмжлэг үзүүлэх үүднээс "Сахарово" төвд холбогдох албыг байгуулна" хэмээн Москва хотын дарга Сергей Собянины албан ёсны Телеграм хуудсанд өгүүлжээ.

 

Ийм мэдэгдлийг холбогдох хуульд Төрийн дум нэмэлт өөрчлөлт оруулсны дараа хийсэн байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Оросын зэвсэгт хүчинд жилийн хугацааатй алба хаах гэрээ байгуулсан хүмүүс Оросын иргэншлийг хялбаршуулсан журмаар авах аж.

 

Тодруулбал, гадаадын иргэд Оросын иргэн болохын тулд оршин суух зөвшөөрөл авч, Орост таван жилийн турш амьдрах ёстой байдаг. Харин цэргийн алба хаах гэрээ байгуулвал энэ шаардлагуудыг хангаагүй байсан ч ОХУ-ын иргэншил авах боломжтой болжээ. Өмнө нь гурван жилийн гэрээт цэргийн алба хаахаар болсон тохиолдолд цагаачдад ийм боломж олгодог байсан гэнэ. 

 

Хэдийгээр Москва хотод цэргийн комиссарын газар байгуулахаар болсон ч Москвагийн оршин суугчдад энэ хамааралгүй, бусад бүс нутгаас ирсэн хүмүүсийг цэрэгт элсүүлэхээр зэхэж байгаа гэж "Медуза" мэдээлсэн байна.

 

"Собянин дайнаас хол байх, Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш нийслэл дэх амьдрал огт өөрчлөгдөөгүй гэж харуулахыг хичээж байгаа" хэмээн Медуза мэдээлжээ.

 

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулав 

 

Цагаачдад иргэншил олгох тухай өөрчлөлтийг хуульд оруулсны зэрэгцээ Эрүүгийн хуульд ч өөрчлөлт оруулж, шинэ нэр томъёо, тодорхойлолтуудыг багтаасан нь ОХУ даяар ихээхэн шуугиан дэгдээж, "бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй" гэсэн болгоомжлолыг төрүүлжээ. Учир нь энэ өөрчлөлтөд "дайчилгаа", "дайны байдал", "дайны цаг" гэсэн ойлголтуудыг багтаасан юм. 

ОХУ-ын Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтүүд: 

 

- Сайн дураар олзлодвол 3-10 жилийн хорих ял 

- Байлдааны талбарт дээрэм тонуул хийх- 15 хүртэлх жилийн хорих ял 

- дайчилгааны үед болон дайны байдал зарласан үед хэсгийг дур зоргоороо орхин явах - 2-10 хоног орхин явсан бол 5 хүртэлх жил, 10 хоногоос сарын хугацаатай орхин явсан бол 7 хүртэлх жил, нэг сараас дээш хугацаатайгаар орхин явсан бол 5-10 жилийн хорих ял оноох

- Даргын өгсөн тушаалыг гүйцэтгээгүй, цэргийн эсвэл байлдааны үйл ажиллагаанд оролцохоос татгалзвал 2-3 жилийн хорих ял

- Дайчилгаа эсвэл дайны байдлын үед, дайн эсвэл зэвсэгт сөргөлдөөн, байлдааны үйл ажиллагааны үед гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлөөр авч үзнэ гэсэн  шинэ заалтуудыг тусгажээ. 

 

Эдгээр өөрчлөлтүүдийг оруулсны дараа Оросын иргэдийн дунд бүх нийтийн дайчилгаа зарлана гэсэн түгшүүр, болгоомжлол төрсөн ч эрх баригчид нь урьдын адил няцаасан байна. 

 

"Бүх нийтийн дайчилгаа болохгүй. Энэ талаар Ерөнхийлөгч хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоор дамжуулан, мөн өөр олон өндөр албан тушаалтан удаа дараа хэлж байгаа. Дайчилгаа болохгүй" гэж Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулагчдын нэг, Төрийн думын гишүүн Андрей Картаполов мэдэгдсэнийг Коммерсант агентлаг дамжуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
Орос хэл мэдэхгүй гэхдээ очиж тусалдаг юм уу гэж бодож байна даа
2022-09-28
Zochin:
Gadagshaa garsan iwan bol butsah bolomjgui yum baina hen yl uureh gej butsah wedee
2022-09-24
Путин орос улсыг, орос хүнийг хөнөөж бна!
2022-09-22
Рублийн ханшийг хүчээр барихаа зогсоо. Хог болсон оросууд хог болсон рублиэ барьж ирээд доллар болгож аваад ханш өсгөөд байна.
2022-09-21
Зочин:
Оросын жирийн иргэд Путин биш шүү дээ Тэвдэж явахад тэмээгээр тусал гэдэг шүү Путлёр л тонилоосой
2022-09-21
зочин:
Жирийн Орос иргэд Путин бишш шүү дээ Монгол улсын бүтээн байгуулалтанд оролцож бсан ард түмний үр хүүхдүүд шүү ядарч явахад нь бид туслах л ёстой Путин харин далд ороосой
2022-09-21
Оросын иргэн болоод баахан арьсны үзэлтэй нөхдүүд дунд хэн амьдрах гэж зүтгэх вэ,дээр нь амжиргаа муутай ирээдүй бхгүй
2022-09-21
орос шиг улсын иргэн болох хүсэлтэй хэн байдаг байнаа чааьаас
2022-09-21
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-21
Ар гэрт нь мөнгө өгвөл очоод үхээд өгөх гуйлгачид энэ дэлхийд зөндөө. Орос орон ийм болох гэж
2022-09-21
Гаалийг чангалах хэрэгтэй.Өмхий иванууд дураарах орж ирж бна.Бид адилхан мөхнө шүү
2022-09-21
зочин:
хойд хилээ хаах хэрэгтэй, оросын дүрвэгчдээр дүүрэх нь
2022-09-21
зочин:
10000 dollar
2022-09-21
зочин:
10000 dollar
2022-09-21
зочин:
10000 dollar
2022-09-21
Tsalin mongo hed we. Sain duraar ochwol
2022-09-21
зочин:
10000 dollar
зочин:
10000 dollar
Буриад, Тувагаас гадна Орос үндэстэн мэр сэр ихээр үзэгдээд байх шигээ
2022-09-21
Зочин:
Эртхэн Оростой визтэй болох хэрэгтэй. Оросын жуулчдад бэлэн валют авч гарахыг хориглох зэрэг арга хэмжээ авмаар байна. Дайны байдал хүндэрмэгц Оросууд хилээр ихээр орж ирэх болно шүү. Тэд цэргийн албанд татагдахаас зугтаж хориг тавиагүй улс руу цувах болно. Эртнээс анхаараарай
2022-09-21
зочин:
Жирийн Орос иргэд Путин бишш шүү дээ Монгол улсын бүтээн байгуулалтанд оролцож бсан ард түмний үр хүүхдүүд шүү ядарч явахад нь бид туслах л ёстой Путин харин далд ороосой