Луганск, Донецкийг ОХУ-д нэгтгэх олон нийтийн санал асуулгын тов гарчээ
2022-09-21

Өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсад Орост "нэгдэх" санал асуулгыг нэн даруй зохион байгуулах уриалга гарсан. Ийм саналыг олон нийтийн танхим БНДАУ болон БНЛАУ -ын тэргүүнүүд болох Денис Пушилин, Деонид Пасечник нарт тавьсан гэж Известия  сонин есдүгээр сарын 20-ны өдөр мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, БНДАУ-ын тэргүүн Денис Пушилин БНЛАУ-ын тэргүүнд хандан олон нийтийн санал асуулгад хамтдаа бэлдэх санал тавьсан аж. Энэ мэдээлэл гарсны дараахан, БНЛАУ, БНДАУ-д олон нийтийн санал асуулгыг зохион байгуулах товыг гаргасан талаар Вести мэдээлжээ.

 

Тодруулбал, олон улсын эрхзүйгээр Украины нутаг болох, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ), Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах тухай олон нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон аж. Санал асуулгыг явуулахын тулд Бүгд найрамдах улсын Ардын зөвлөлийн депутатууд "олон нийтийн санал асуулга явуулах тухай" хуулийг санал нэгтэйгээр баталсан гэж Төрийн думын гишүүн Виктор Водолацкий мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

Луганскийн араас Донецк ч олон нийтийн санал асуулга явуулахаар болсон байна. БНДАУ -ын тэргүүн Денис Пушилин санал асуулга явуулсны дараа БНДАУ-ыг Оросын бүрэлдэхүүнд хүлээн авах хүсэлтийг Владимир Путинд хандан Телеграм сувгаараа дамжуулан гаргажээ.

 

"Ихээхэн зовлон туулсан Донбассын ард түэн үргэлж өөрсдийн эх орон гэж бодож ирсэн Агуу Орны нэг хэсэг байх гавьяатай. Энэ үйл явдал олон сая орос хүн тэсэн ядан хүлээж буй түүхэн шударга ёс сэргэх мөч болно" хэмээн Пушилин бичжээ.

 

Үүний зэрэгцээ, Оросын армийн хяналтад орсон Запорож мужийн, Оросын талаас томилсон захиргааны гишүүн Владимир Рогов мужийг Орост нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр "ойрын өдрүүдэд" олон нийтийн санал асуулгыг зохион байгуулж магадгүй гэнэ. 

 

БНДАУ, БНЛАУ -ын тухай 

 

Бүгд Найрамдах Донецк Ард Улс гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрийн дорнод хэсэгт байрлах, Донецк мужид үүссэн, өөрсдийгөө тунхагласан улс юм. Украины хуулийн дагуу БНДАУ-ын хяналтаа тогтоосон Донецк мужийн нутаг дэвсгэрийг Орост түр эзлэн түрэмгийлэгдсэн гэж үздэг. 

 

2014 онд Украинд улс төрийн хямрал үүсэж, энэ үеэр салан тусгаарлах явц эхэлсэн бөгөөд Донецк мужид Оросыг баримтлагчид эсэргүүцлийн жагсаал хийж, Донецкийн мужийн захиргааны барилгыг эзлэн авсны дараа 2014 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр БНДАУ өөрсдийгөө тунхагласан юм. Тавдугаар сарын 11-ний өдөр өөрсдийгөө тодорхойлох олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд үүнийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрдөггүй. Түүнчлэн тавдугаар сарын 12-ны өдөр БНДАУ тусгаар тогтнолоо зарласан ч НҮБ-ын гишүүн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Харин 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Орос улс БНДАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол үүний араас Сири, Хойд Солонгос БНДАУ-ыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх болсон. Донецк биш харин ОХУ удирддаг гэж судлаачид үздэг энэ улсад 2,2 сая хүн амьдарч байна. Мөн ижил замналаар явсан, олон улсад Украины Луганск муж  харин ОХУ-ын хувьд Бүгд Найрамдах Луганск Ард Улсад 1,4 сая хүн амьдардаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-21
зочин:
хойд хилээ яаралтай хаах хэрэгтэй, үгүй бол оросын дүрвэгчдээр дүүрнэ
2022-09-21
Chingis Hàn delhiin manlai liberalch. Mongol ahui amidral, soyol zanshil ni ardchilsan hevshil. Ardchilal ni hamtran amidrah uhaan. Chingis hàn songogdson terguun. Tuunii uils ni Pax Mongolica. Buhii l hudaldaag deeremchin, tonuulch, hulgaich naraas hamgaalj ih amar amgalan buhníg burduulev.
2022-09-21
moonoo:
Монгол бас орно
2022-09-21
зочин:
Cоц - змын үеийн 15 республекээ эргэлт буцалтгүй алдчаад одоо дэлхийн ямар ч улс тоохгүй мэдэхгүй луганск, донецк, мордов гэх мэтийн жижиг сажиг улсуудыг ёстой үйлдвэрлэх шиг л болжийн шүү... кк
2022-09-21
Амар болж, зүгээр:
Хүний нутаг руу дайрч ороод эзэлсэн хэсэгтээ буу тулгаж байгаад санал асуулга явуулсан болоод өөрсдөө нэгтгэдэг гэнээ. Ийм юмыг дэлхийн улс хүлээн зөвшөөрөх үү? Оросын дотно Долдой 7 улс л зөвшөөрөх байр. Куба, Хойд Солонгос гэх мэт
2022-09-21
moonoo:
Монгол бас орно