Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркод очжээ
2022-09-21

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор Нью-Йорк хотод очсон талаар Оросын хэвлэлүүүд мэдээлжээ. 

 

Лавровын онгоц "нөхөрсөг бус орнууд"-ын агаарын хилийг тойрч, хойд замаар ОХУ-аас АНУ руу хүрэхийн тулд 12 цаг ниссэн байна. "Оросын төлөөлөгчид нисэх үед урьдчилан таамааглаагүй нөхцөл байдал үүсээгүй" хэмээн Вести агентлаг мэдээлжээ. 

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дагалдан явах төлөөлөгчдийн хамт есдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын виз авсан байна. Ингээд есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор болсон бөгөөд энэ үеэр зарим орны төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нартай нийт 20 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mорин толгой:
эртээр хамв зураг даруулах хүн олдохгүй хөөгдөөд ирсэн. дахиад л хөөгдөөд ирнэ биз.
2022-09-21
Украинд түрэмгийлээгүй гэж хэлээд байсан гөлгөр чинь энэ мөн үү
2022-09-21
бусдын газар нутгийг булаан дээрэмдэж байж ямар нүүрээрээ салгалж байна вэ
2022-09-21
энэ хөгшин нохойд хориг тавиагүй юм уу
2022-09-21