КОВИД-19: Улаанбаатарт 31, орон нутагт 30 хүнээс халдвар илэрчээ

img

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 61 тохиолдол батлагдлаа. Үүний 31 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдлыйн тоо 982 478 болон нэмэгдлээ. 

 

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 106 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Нийтдээ 879 хүн хяналтад байгаа бол 128 хүн эдгэрчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ