Оройтож унтдаг хүмүүс чихрийн шижин тусах эрсдэлтэй
2022-09-21

Оройтож унтдаг хүмүүст эрч хүчээ олж авахад зориулагдсан өөх шатаах чадвар нь буурдаг гэдгийг АНУ-ын Ратгерийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Ингэснээр бие организмд өөх тос хуримтлагдаж, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгааны дүн  Experimental Physiology сэтгүүлд нийтлэгджээ.

 

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаанд 51 хүн оролцсон бөгөөд тэднийг унтах хэв маягаар нь хоёр бүлэгт хуваажээ. Ингээд сайн дурынхны биеийн жин, инсулинд мэдрэг байдаг болон нүүрс, ус төрөгчийн метаболизмын хурдыг хэмжсэн байна. Улмаар сайн дурынхныг өдрийн туршид ажиглахад өглөөгүүр идэвхтэй байдаг, эрт унтдаг хүмүүс эрч хүчний эх үүсвэр болгон өөх тос ашигладаг, өдрийн туршид идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг гэнэ. 

 

Түүнчлэн эртэч хүмүүс инсулинд илүү мэдрэг байдаг бол оройтож унтдаг хүмүүс инсулинд тэсвэртэй байдаг аж. Ингэснээр оройтож унтдаг хүмүүсийн цусан дахь глюкозийн хэмжээг бууруулахад илүү их инсулин шаардлагатай болж, улмаар бие махбод нь эрч хүчний эх үүсвэр болгон нүүрс устөрөгчийг "нэхдэг" болдог гэнэ. Цаашлаад энэ нь зүрх судасны болон чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлдөг гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин