Зеленскийн эхнэр НҮБ-ын чуулганд оролцож, Гутерриштэй уулзжээ
2022-09-21 13:49

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган үргэлжилж байна. НҮБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар чуулсан энэ уулзалтад Украины Ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгальтай хамт ирсэн гэсэн мэдээлэл гарсан юм. 

 

Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль болон Елена Зеленская нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзсан гэдгийг НҮБ баталсан байна. Энэ талаарх мэдээлэл НҮБ-ын цахим хуудсанд нийтлэгджээ. 

 

"Өнөөдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль болон Украины тэргүүн хатагтай Елена Зеленская нартай уулзсан" гэж мэдээлэлд дурджээ. Энэ уулзалтаар Украин дахь нөхцөл байдал, хүний эрх, цөмийн аюулгүй байдлын талаар Денис Шмыгальтай ярилцсан бол тэргүүн хатагтай Зеленскаятай "дайнд хохирч буй Украины  хүүхэд, эмэгтэйчүүдийг" хамгаалах сэдвээр ярилцжээ.

 

Энд дуулгахад, Украины төрийн тэргүүн Нью-Йорк явахаас татгалзсан тул Зеленскийг цахимаар чуулганд оролцохыг зөвшөөрсөн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-21