Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ
2022-09-21

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн нэгэн эр лхагва гарагийн өглөө эрт Токио хотноо Японы Ерөнхий сайдын захиргааны гадна өөрийгөө шатаасан гэж Кyodo мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өөрийгөө шатаасан хүн 70 настай эр байсан бөгөөд биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн ч амьд үлдсэн, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ. Түүнээс "Би Абэгийн оршуулгыг эрс эсэргүүцэж байна" гэсэн зурвас олджээ. 

 

Токиогийн Касумигасэки дүүрэгт эрэгтэй хүн өөрийгөө шатаасан гэдгийг Токиогийн галын алба баталсан ч хэн гэдэг хүн, ямар шалтгаанаар өөрийгөө шатаасныг ярих нь ёсзүйд нийцэхгүй гэсэн шалтгаанаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин Токиогийн цагдаагийн газар тайлбар өгөхөөс татгалзжээ.

 

Энд дуулгахад, Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслолыг эсэргүүцэх хүмүүсийн тоо Японд улам нэмэгдэж байгаа гэнэ. Японд төрийн оршуулга зохион байгуулах нь нэн ховор, харин Абэ энэ улсын жинхэнэ удирдагчийн хувьд ийм хүндлэл хүлээх эрхтэй гэж Кишида мэдэгдэж байв. Харин оршуулгыг эсэргүүцэж байгаа хүмүүс энэ шийдвэрийг ардчилсан зарчмаар гаргаагүй, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар үрж байна хэмээн буруушааж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-21