Путин дайчилгаа зарлав
2022-09-21 14:36

ОХУ-ын Владимир Путин есдүгээр сарын 20-ны өдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэж байсан ч энэ нь тодорхойгүй шалтгаанаар хойшлон, есдүгээр сарын 21-нд мэдэгдэл хийхээр болсон юм. Тэрбээр энэ мэдэгдлээ Москвагийн цагаар есдүгээр сарын 21-ний 09.00 цагт, Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлүүллээ. 

 

Оросын хараат бус байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах сэдвээр мээдгдэл хийсэн Путин барууны орнуудын бодлогын талаар ч ярьсан юм. 

 

"Барууны зорилго бол Оросыг сулруулах, сүйтгэх. 1991 онд ЗХУ-ыг задлаж чадсан, одоо Оросын цаг нь ирсэн гэж тэд ил тод хэлдэг. Барууны элитүүд ноёрхлоо хадгалж үлдэхийн тулд бүхий л чадлаараа хичээж, үүний тулд хүчний бусад төвийг дарж байна" хэмээн Путин онцолжээ. 

 

Түүнчлэн барууны орнууд ОХУ-ыг өөр  хоорондоо дайсагнагч мужууд болгон хуваах эрмэлзэлтэй байгаа бол Украины ард түмнийг аль 2014 онд золионд гаргасан гэж Владимир Путин мэдэгджээ.

 

Ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм. 

 

"Одоо нөөцөд байгаа болон Зэвсэгт хүчний эгнээнд алба хаасан, цэрэг бүртгэлийн тодорхой мэргэжилтэй, зохих туршлагатай иргэдийг л цэргийн албанд дуудна" хэмээн Путин ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Хэсэгчилсэн дайчилгааны ажил өнөөдрөөс буюу есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэж байгаа юм байна

 

"Хэсэгчилсэн дайчилгаа " гэж юу вэ, хэн татагдах вэ ?

 

Орчин үеийн Оросын түүхэнд бүх нийтийн дайчилгаа нэг ч удаа зарлагдаж байгаагүй гэнэ. Хуульд зааснаар, дайчилгаа зарласан нөхцөлд нөөцөд байгаа бүхий л хүмүүс дайчилгааны хуудсанд бичигдсэн хугацаанд цугларах хэсэгт очих үүрэгтэй аж.

 

ОХУ-ын хуулийн дагуу бүх нийтийн эсвэл хэсэгчилсэн дайчилгаа зарлах боломжтой бөгөөд хэсэгчилсэн дайчилгааны үед тухайлсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой тооны хүмүүсийг цэрэгт дайчлах юм байна. Ийнхүү боломжтой байсан нөхцөл өнөөдөр нэг мөр хэрэгжлээ. Путин албан ёсоор "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан юм. 

 

Нөөцөд, бэлтгэлд байгаа хүмүүс дайчилгааны хуудас аваад заасан хугацаанд, заасан газарт очих ёстой бөгөөд үүнийг зөрчвөл 500-3000 рублиэр торгох заалттай. Түүнчлэн цэргийн мэргэжилтэй эмэгтэйчүүдэд ч дайчилгаа хамааралтай байдаг. Харин армид алба хааж байгаа хүмүүсийн хувьд тэднийг дайчилгаа зарлаагүй байсан ч байлдааны ажиллагаанд татах болможтой юм байна. Цэргийн албанаас халагдсанаас хойш дөрвөн сарын дотор хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулахаар илгээж болох хуулийн заалт үйлчилдэг аж. 

 

Өмнө нь ийм хуулийн зохицуулалт үйлчилж байсан бол ердөө өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Төрийн дум Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, "дайчилгаа", "дайны байдал", "дайны цаг үе" зэрэг нэр томъёог оруулсан юм. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хэсэгчилсэн дайчилгаа зарласан үед дуудсан гаазрт ирээгүй, цэргийн болон байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзсан хүмүүс хорих ялаар шийтгүүлэх нөхцөл бүрдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
иргэний дайн гарч путинийг зайлуулах байх даа.
2022-09-23
Болд:
Энэ Путин чөтгөрөөс болж Цөмийн дайн гарах вий дээ. Хүн төрөлхтөн ч сүйрэл рүүгээ очиход нэг л алхам үлдлээ дээ.
2022-09-22
Болд:
Зусарч бялдуучийн туйл минь. Монголоос зайл. Агуу их Орос руугаа очиж Путины хошногийг долоо. Шударга жирийн Орос иргэд яаж Пунины Оросоос гарах вэ гэж аргаа барж байна
2022-09-22
Би:
Эх орноо хамгаалах,Эзлэн түрэмгийлэгч цэргүүдийн сэтгэлгээ эрс тэс өөр гэдгийг цуст шар өвгөн ойлгоогүй л юм байх даа?!
2022-09-22
Нэгэн хөгшин атигар дэлхийн дайныг эхлүүллээ.
2022-09-22
Зочин:
Агуу их Орос гүрэн, агуу их удирдагч Путин мандтугай. Одоо Америкийн бууны нохой, утсан хүүхэлдэй Зеленскийн зандалчдыг арчаад өгнө. Ойрын хэдхэн хоногт Украины Донецк, Луганск улсууд, Херсон, Запорож мужууд агуу их Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа орох нь тодорхой боллоо. Цаашлаад Украины бүх муж, улсууд ч агуу их Оросын бүрэлдэхүүнд нэгдэн орох нь дамжиггүй. Ер нь агуу их Орос, агуу их Хятад нийлээд дэлхийг 100 жил ноёрхосон дээрэмчин Америкийн ноёрхолыг түлхэн унагаах нь тодорхой боллоо. Агуу их Орос, агуу их Хятад бол дэлхийн Америкт дарлагдсан, хүчиндүүлсэн, боолчлогдсон, дээрэмдүүлсэн улс орнуудын аврал нь болох нь тодорхой болж байна. Агуу их Орос, Агуу их Хятад улс мандтугай. Дэлхийн улс орнуудыг зальт аргаар тонон дээрэмддэг дээрэмчин Америкууд сөнөтүгэй.
2022-09-21
Болд:
Зусарч бялдуучийн туйл минь. Монголоос зайл. Агуу их Орос руугаа очиж Путины хошногийг долоо. Шударга жирийн Орос иргэд яаж Пунины Оросоос гарах вэ гэж аргаа барж байна
Орос бхларч бгам бна даа одоо эр хүн болгоныг зарлан дуудаж бгам бна хэцүү л юм болж бна даа
2022-09-21
Zochin:
50000 цэргээ алуулсан
2022-09-21
6000 цэргээ алдчихаад 30000 ийг дайчлах уу? Оросын арми юун төлөвлөгөөний дагуу ажиллагаа явуулах вэ. Баларч байгаа юм биш үү
2022-09-21
Chingis Hàn delhiin manlai liberalch. Mongol ahui amidral, soyol zanshil ni ardchilsan hevshil. Ardchilal ni hamtran amidrah uhaan. Chingis hàn songogdson terguun. Tuunii uils ni Pax Mongolica. Buhii l hudaldaag deeremchin, tonuulch, hulgaich naraas hamgaalj ih amar amgalan buhníg burduulev.
2022-09-21
зочин:
Hэгэн хэмийн жигдхэн хөдөлгөөнөөр зугууханаар эдийн засгын үхэл рүүгээ явж байна даа.. орос орон.
2022-09-21
Zochin:
Xuurxii neg muu uvgunii tuluu xairan zaluuchuud amia aldax ni dee ex orniixoo tuluu bol bas yaxav xunii nutag devsgert ungulzuj xunii xuuxduudiig yavuulj baisnaas exleed uursdiinxuu xuuxduudiig yavuulsan ni deer dee
2022-09-21
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-21
Энэ өвгөнийг дугдайлгачих юмсан
2022-09-21
Дайн зарлалаа даа
2022-09-21
kk:
bulshaa uhajl baig
2022-09-21
Зочин:
Хөгшин атигар хойшлуулж хойшлуулж нэг юм үгээ хэллээ. Дэлхийн адаг болох зам руугаа нэг мөсөн орлоо. Бусдын нутгыг яаж эзэлж, өөрийн болгодог шилдэг жишээ. Орос орон энэ маягаараа удахгүй ээ,
2022-09-21
kk:
bulshaa uhajl baig