Туркменд 40-өөс доош насны эмэгтэйчүүдийг жолоо барихыг хоригложээ
2022-09-21

Туркменд 40-өөс доош насны эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон "нууц захирамж" гарч, 40-өөс доош насныхан өөрийн нэр дээр автомашин худалдаж авах, бүртгүүлэх боломжгүй болсон талаар "Хроника Туркменистана" сайт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жолооны үнэмлэх олгодог Ашхабадын цагдаагийн хэлтэст 35-аас доош насны эмэгтэйчүүд баримт бичгээ солихоор ирсэн тохиолдолд эцэг эхээсээ автомашин эзэмшихийг зөвшөөрсөн бичиг авчирахыг шаардаж байгаа гэнэ. Түүнчлэн машин эзэмшигчээс тухайн машиныг жолоодох эрх шилжүүлсэн итгэмжлэл авчирахыг шаардаж байгаа бөгөөд шаардсан бүхий л бичиг баримтыг авчирсан ч жолооны үнэмлэх олгохгүй удаж байгаа талаар "Хроника Туркменистана" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн онцолсноор, Туркменд эмэгтэйчүүдэд жолооны эрх олгох, эсвэл эрхийг сунгахыг хориглосон нууц захирамж үе үе гардаг гэнэ. Өмнө нь ийм журам үйлчилж байгаад өнгөрсөн оны нэгдүгээр сард 40-өөс доош насны эмэгтэйчүүдэд үнэмлэх олгох ажлыг сэргээж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин