Хамтран амьдрагчийнхаа дарамтыг тэсвэрлээгүй бүсгүй амиа хорложээ
2022-09-21 16:21

Иргэн Б нь хүүгийн хамт амьдарч байхдаа Амартай танилцан, хамтран амьдарч дундаасаа хоёр хүүхэд төрүүлжээ. Хамтран амьдрах хугацаанд Амар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнга архи уудаг, дагавар хүүхэдтэйгээ зүй бус харьцан, зодож доромжилдог, хүүхдүүддээ хайр халамжгүй байдлаас үүдэн тэд тусдаа амьдрах болжээ.  

 

 

Тусдаа амьдрах болсноос хойш Амар нь хамтран амьдрагч Б-гийн ажлын газрын болон өөрийнх нь  утас руу байнга залгах, Б-г болон ээж, хүүг нь “ална”, “гэрийг шатаана” гэх зэргээр мессеж бичиж, гэрт нь болон ажлын газарт нь байнга очих, дагах, байгууллагын удирдлагад нь гомдол гаргах, хэрүүл маргаан хийх зэргээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамт үзүүлж шаналган, нэр хүндийг гутааж, заналхийлж, айлган сүрдүүлж байв. Үүний улмаас Б сэтгэл санааны гүн хямрал дарамтад орж, гэрээслэл бичиж 16 давхраас үсэрч амиа хорложээ.

 

Прокуророос Амарыг “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр бусдыг амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн байх шинжийг агуулдаг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Амарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүнд байнгын шинжтэй сэтгэл зүйн дарамт үзүүлсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг бий болсон, бага насны 4 хүүхэд өнчирсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
iim hargis aluurchind 6 han jil iim huuli baidag yumuu.enen hoorond hyyhdyyd ni usuud bie daah bolchihno nasaar ni horij gazar dor ajilluulj yhyyleh heregtei.haitan emegtei um ma ni bad me hum
2022-09-22
Иргэн:
Өөрөөсөө эгчмэд насны, ганц бие эмэгтэйчүүдийн араас гуйлгачин, эрэгтэй янхнууд нарийн аргаар хөөцөлддөг. Үүний тулд хууль бус болох байршил тогтоох, гэрийг чагнах, бүх байгууллагаас мэдээлэл цуглуулах аргууд хэрэглэдэг.
2022-09-21