'Би ч гэсэн жаргамаар байна' уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин тоглоно
2022-09-22 09:01

 

Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын хамт олон 2010 онд нэрт зохиолч В.Карасногоровын долоон жүжгийг тайзнаа туурвиж байсны нэг нь "Би ч гэсэн жаргамаар байна" юм.

 

Одоогоос 12 жилийн өмнө нээлтээ хийж байсан уг уянгын драмын жүжгийн үзэл санаа жүжигчдийн авьяас билгээр дамжин үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсээр буй.

 

Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, хосуудын харилцааны өвөрмөц хэв маягийг хөгжилтэй, хоржоонтой байдлаар өгүүлэх "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг 2022 оны есдүгээр сарын 23, 24, 25, 30 болон аравдугаар сарын 1, 2-нд УДЭТ-ын тайзнаа нэмэлтээр тоглох гэж байна.

 

Сонирхуулахад, уг жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Т.Хулан, Г.Ганбат нар тоглох юм. 

Shuud.mn
Сонин хачин