Украины дэд сайд Оросын цэргүүдийг бууж өгөхийг уриалжээ
2022-09-22 11:44

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан юм. Үүнээс нэг хоногийн өмнө Цэргийн албаны тухай болон Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, "дайчилгаа", "дайны байдал" зэрэг нэр томъёог шинээр оруулсны дээр "цэргийн албанаас оргон зайлах", "олзлогдох", "цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзах" зэрэг тохиолдолд хатуу ял шийтгэл оноохоор хуульчилсан. Үүний дараа Украины дэд сайд Ирина Верещук есдүгээр сарын 21-ний үдэш Оросын цэргийн албан хаагчдад хандан олзлогдохыг уриалжээ. 

 

"Ийнхүү олзлогдсоноор та бүхэн өөртөө болон ойр дотныхонд тань хамгийн үнэтэй зүйл болох амь насаа хамгаалж чадна. Энэ нь хүний нутагт нэр төргүй үхэхээс хавьгүй дээр" хэмээн Верещук мэдэгджээ.

 

Түүнчлэн, яваандаа олзны хүмүүсийг солилцох үеэр эх орондоо буцаж болно, гэхдээ эх орон руугаа явахаас татгалзах эрх ч бий хэмээн онцолсон байна. 

 

"Та нар Орос руу буцахыг хүсэхгүй бол Женевийн конвенц болон Украины хуулийн дагуу та бүхнийг хэн ч Орос руу хүчээр явуулахгүй" хэмээн Верещук мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Оросын хүний эрхийн болон ардчилсан хөдөлгөөн гээд нийт 20 гаруй төрийн бус байгууллага Оросын цэргүүдэд хандан уриалга гаргасан талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ уриалга Төрийн думаар батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Украины дайнд оролцохоос татгалзах эсвэл сайн дураар олзлогдохыг Оросын цэргүүдэд хандан уриалсан юм.  

 

"Төрийн дум Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дөнгөж сая шуурхай горимоор баталлаа. Ингэснээр сайн дураар олзонд бууж өгөх, анги хэсгээ дур зоргоор орхин явах, тушаал биелүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа юм. Маргааш, есдүгээр сарын 21 гэхэд л хуулийг Холбооны зөвлөл батална. Мөн энэ өдрөө л Путинд гарын үсэг зуруулахаар өгөх байх. Үүний дараа хууль албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ. Энэ нь "тусгай ажиллагаан"-д оролцох хүсэлгүй байгаа цэргүүдийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх юм" хэмээн уриалгад өгүүлсэн байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи хаанаас наад мэдээгээ авсан бэ .эсрэгээрээ Оросууд байлдах ч цэрэггүй болоод цэрэг татлага хийж бна.
2022-09-30
Гг:
Анх украйныг 3 хоногт эзлэн гж донгосдог блаа
2022-09-23
Байлдах армиа юу ч үгүй устгуулж , барууны хэдэн цэргийг махан таташ болгож байж юун ч их зантай ги чий вэ.
2022-09-22
Зочин:
Чи хаанаас наад мэдээгээ авсан бэ .эсрэгээрээ Оросууд байлдах ч цэрэггүй болоод цэрэг татлага хийж бна.
зочин:
оросын цэргийн ажиллагаа өөр нэртэй өөр зорилготой болсон одоо бол үржил шимтэй газар нутаг хэрэгтэй л болж дээ
2022-09-22
зочин:
дайн эсэргүүцсэн цуглаанд оролцвол шууд цэргийн зарлан өгнө шүү - гэж иргэдээ сүрдүүлж эхэлсэн энэ үед Nрина верешукийн энэ уриалга цагаа олж..
2022-09-22
Яг 1941-45 оны муйхар арга барил,иван гэж зүгээр нэрлээгүй л юм бна.Хил гаалиа чангалж визтэй болгомоор юм.
2022-09-22
Үхэр Монгол:
Одоо Оросууд үхэр Монголчуудыг хужаад бэлэглэн дээ. Хөөрхий Оркууд
2022-09-22
Оросын цэргийн тусгай ажиллагаа бүрэн бүтэлгүйтсэнийг өчигдөр Путин зарлачихлаа. Өөр ямар ч тайлбар байхгүй. Ер нь ялагдах тал руугаа, алсдаа Оросын Холбоо задрах тийшээгээ болчихлоо
2022-09-22
ха ха... Өөрсдийгөө яая гэж байж бас
2022-09-22
Орос явж цэргийн хоол хииж туслаач ххаха
2022-09-22
Үхсэнээс хол дээр орк оросуудаа Бууж өг Одоо ч бөөнөөрөө бууж өгч бгаа
2022-09-22
хуцалгүй зайл:
алмас аа
2022-09-22
Орос явж цэргийн хоол хииж туслаач ххаха