Хулан агнасан иргэнийг шалгаж байна
2022-09-22 12:34

 

Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн “Э” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнаж, түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан хууль бус үйлдлийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин