Казахстан Анхны Ерөнхийлөгчийн өдрийг улсын баярын тооноос хасав
2022-09-22

Казахстанд нэгдүгээр сарын үймээнээс хойш тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрх, албан тушаалыг танаж, нэг хүнийг тахин шүтэх үзлээс аажмаар татгалзах тал руу чиглэсэн арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч байгаа юм.

 

Казахстанд Анхны Ерөнхийлөгчийн өдөр хэмээх Назарбаевт зориулсан өдрийг улсын баяр болгон тэмдэглэдэг байсан бөгөөд энэ удаад Казахатсаны эрх баригчид энэ өдрийг улсын баярын тооноос хасчээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Нур-Султан хотыг эргээд Астана хот гэж нэрлэх шийдвэрийг гаргаж байлаа. 2019 онд Нурсултан Назарбаевыг суудлаасаа буухад залгамжлагч нь болохдоо Астана хотыг "Нур-Султан" болгон өөрчлөх санал гаргаж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин