Оросоос ирэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийг Израилийн Ерөнхий сайд уриалжээ
2022-09-22 14:56

Израилийн Ерөнхий сайд Яир Лапид ОХУ-д хэсэгчилсэндайчилгаа зарласны дараа Оросоос ирэх нислэгийн тоог нэмэгдүүлэхийг EI AI агаарын тээврийн компанийн удирдлагуудад хандан уриалжээ. Энэ талаар Израилийн засгийн газраас авсан эх сурвалжтайгаар News.ru мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Орос-Израиль чиглэлийн нислэгийн тоог нэмэхийг уриалсны зэрэгцээ Оросоос цагаачид олноор ирэхэд Израиль бэлдэж эхэлсэн гэнэ. Нислэгийн тоог нэмэхээс гадна виз олгох, дүрвэгсдийг байршуулах зэрэг олон асуудлыг шийдэх ёстой гэж Израилийн Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа оросууд олноор гадны орнуудыг зорихоор хөрш зэргэлдээх орнуудыг чиглэх бүх тийзийг худалдан авсан талаарх мэдээлэл гарсаар байна.

 

ОХУ-д дайчилгаа зарласны дараа тийзний эрэлт огцом өсөж, орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөнөг өвгөн оросын ясыг барих нь дээ.
2022-09-25