Тасманид 230 далайн гахай хайргаджээ
2022-09-22

Австралийн Тасмани мужийн Маккуори буланд экологичид болон сайн дурынхан эрэг дээр хаягдсан далайн гахайнуудыг аврах ажлыг үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэ талаар АВС суваг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Маккуори булангийн наран шарлагийн газарт 230 хар далайн гахай эрэг дээр шидэгдсэнээс ихэнх нь үхэж, 35 нь амьд үлсдэн байна. Энэ булангийн ус маш гүехэн тул амьд үлдсэн далайн гахайнуудыг эргүүлэн тэнгист оруулахад тун хүнд байгаа аж.

 

Тасмани мужид далайн гахай сүргээрээ эрэгт хайргадах тохиолдол хэдэнтээ гарч байсан бөгөөд гэхдээ үүний шалтгаан тодорхойгүй байдаг гэнэ. Амьтан судлаачдын таамаглаж байгаагаар, сүргийн толгойлогч аюулгүй чиглэлээс сүргээ гарган, "чиглэлээ алддаг"-ын улмаас ийнхүү хайргаддаг байж болзошгүй аж. Хамгийн сүүлд, хоёр жилийн өмнө мөн л энэ газарт 470 хар далайн гахай хайргадсанаас 111-ийг нь аварч чаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин