"Ногоон орон сууцны хөгжил ба санхүүжилт" Азийн чуулганд МИК оролцож байна
2022-09-22 16:40

Монголын Ипотекийн Корпораци (МИК) нь орон сууцны санхүүжилтийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг Монгол Улсад хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг мэргэжлийн байгууллага билээ.

 

 

Эдгээр зорилгын хүрээнд МИК нь бүс нутаг болон дэлхийн улс орнууд дахь ижил  төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэж,  хамтран ажиллан туршлага солилцдог. Энэ удаад Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-ны гишүүн байгууллагуудын ээлжит уулзалт Малайз Улсын Куала Лумпур хотноо 2022 оны 9 дүгээр сарын 21-23-ний өдрүүдэд болж, хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал “Ногоон орон сууцны хөгжил ба санхүүжилт” сэдэвт Азийн чуулганыг Малайз улсын Сангийн яам, Малайз улсын Үндэсний Моргейжийн Корпораци хамтран зохион байгуулж байна. Тус чуулганд Ази тивийн өнцөг бүрээс ирсэн орон сууцны санхүүжилт, тогтвортой хөгжлийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид хуран чуулж, тогтвортой ногоон орон сууц, ногоон санхүүжилтийн хөгжлийн шинэ хандлага,  тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан тогтвортой, хямд орон сууцыг санхүүжүүлэх зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцлаа.  

 

 

Мөн Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-ны гишүүн байгууллагуудын  ээлжит уулзалтад  “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцож, Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийн хөгжил, цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, орон сууц санхүүжилтийн тогтолцоонд гарч буй өөрчлөлт, зах зээлийн мэдээлэл зэрэг асуудлаар илтгэл танилцуулж, бүс нутгийн зорилго нэгт байгууллагуудтай туршлага хуваалцлаа.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Shuud.mn
Сонин хачин