Үйлдвэрлэгчид: Монгол бүтээгдэхүүнийг сонгоорой гэж чанга дуугармаар байна
2022-09-23 09:12

 

“Намрын ногоон өдрүүд” 17 дахь үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэл хот, орон нутгаас 400 гаруй төлөөлөгч 2000 гаруй бүтээгдэхүүнээ 350 цэг, лангуугаар борлуулж байгаа билээ. 


Төв цэнгэлдэх хүрээлэнд ормогц олон төрлийн ногооны лангуунаас гадна гар хийцийн эд зүйлс, чихэр жимс, органик бүтээгдэхүүн зэрэг сонирхол татсан олон брэнд бүтээгдэхүүнүүд өнгө алаглан харагдаж байв. 


Сүүлийн үед олон нийтийн дунд ам сайтай байгаа "Бадамин" брэнд энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байлаа. "Эдний бүтээгдэхүүн их сайн, манай охин надад  тайвшруулдаг давсыг нь авч өгсөн юм. Тааралдсан дээрээ дахиад аваад явъя" хэмээн ахимаг насны хоёр эгч ам сайтай ярьж өнгөрөв. Олны дундаас онцгойрч буй "Бадамин" брэндийг энэ удаад онцоллоо. 

 

 


Германы Дрезден хотийн техникийн их сургуулийн ой, усны факультетийн ойн ургамал, амьтан судлалын институтын докторант Н.Баяртаа хэмээх бүсгүйн бүтээсэн уг давс нь 14 төрлийн өвчнийг эмгүйгээр анагаадаг гэнэ. 

 


Увс нуурын ай савд орших шүдэн уулын давс байгалийн эрдэст бодис кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод агуулсан тул хүний хэрэгцээт эрдсийг нөхөх, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөл, хоолойн идээт үрэвслээс сэргийлэх, эдгээх, алжаал ядаргаа тайлах, биеийн дотоод хор тайлах зэрэгт ач тустай гэж эртнээс ашиглаж ирсэн ажээ. 

 


Бадаман брэнд нь нийтдээ 140 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Энэхүү өдөрлөгт 130 төрлийн бүтээгдэхүүнийг зарж байв. Үнийн хувьд 2500-88000 мянган төгрөгийн хооронд зарагдаж байлаа. 

 


Худалдагч ах эгч хоёр худалдан авагчдадаа ханиад, харшил, цестит, түрүү булчирхайн үрэвсэл, хөлийн яс ургалт зэрэгт эд эсийн түвшинд амин дэм хүчилтөрөгчийн дутагдлыг шийдвэрлэхэд туслахаас гадна, тархины цусан хангамжийг сайжруулан эрүүл саруул болгоно хэмээн тайлбарлаад үлдлээ. 

 

 

 

 

Цааш зарим нэг хүнс хүнсний бүтээгдэхүүн сонирхоод явж байтал "Эко гар утасны тавиур" шууд л нүдэнд туслаа. Энэ хэсэгт модон утасны тавиураас гадна олон төрлийн таваг том жижиг хэмжээтэйгээр зарж байв. 

 


Энэхүү брэндийн талаар товчхон мэдээлэл хүсэхэд: 


 "Манай захирал 2015 оноос ажлын байр түрээсэлж тавилга захиалгаар хийдэг болсон. Харин одоо 15 ажилчинтай, бүх ажилчдаа өөрөө сургасан. Захиалгат тавилга, ялангуяа хүүхдийн өрөөний модон тавилга үйлдвэрлэдэг байсан. Материалын үнэ өссөн учир тавилга үйлдвэрлэлээ түр зогсоосон. Үнэтэй материалаар тавилга хийж хэрэглэгчдэдээ үнэтэй зарах хэцүү. Тиймээс Цагаан сараар хүнд бэлэглэх боломжтой гар утасны эко тавиур хийж эхэлсэн юм.

 


Тавиур олноор нь худалдаж авдаг хэрэглэгчиддээ бэлэглэхээр хэд хоногийн өмнөөс модон таваг хийж эхэлсэн.

 

 

Түүнийг хүмүүс маш их сонирхож, авах хүсэлтүүд ирсэн учир олон төрлийн хэлбэр, хэмжээтэй таваг хийж худалдаж байгаа. Тухайн нөхцөл байдалдаа тааруулж юу хийж болохоор байна, түүнийгээ хийгээд л явж байна" гэлээ. 

 

 

Үнийн хувьд одооны эдийн засагт тохирсон мөн хийцний хувьд их энгийн зөрсөн хүн болгон энэ хэсэгт ирж саатаж байсан юм. 

 

 

Биднээс 200 метрийн зайд их л олон хүүхэд цугласан өөрсдийн ээлжийг хүлээн зогсож байв. Юу гэдгийг нь сонирхон очиход "Шарк Танк" нэвтрүүлэгт “Candy Land” төслөөрөө оролцож хоёр шаркаас амжилттай хөрөнгө оруулалт авсан Buramhan брэндын асар байлаа.

 

 

Түр саатаад ярилцах гэсэн боловч бяцхан хүүхдүүд  боломж олгосонгүй. Хэсэг хугацааны дараа дахин очиход хөл хөдөлгөөн бага байсан учир хэд хэдэн зүйлийг сонирхон асуулаа. 


- Танай чихрийн онцлог юу вэ?


-Манайх чихрээ гар аргаар болон үйлдвэрийн гэсэн 2 төрлөөр хийдэг. Чихэртээ байгалийн гаралтай амт өнгийг оруулж, витамин С-ээр баяжуулан хамгийн чанартай бүтээгдэхүүн хийж байгаа нь манай давуу тал. Ер нь бид компанийнхаа алсын хараа, хэтийн зорилгыг харахдаа 100 жил чихрээ үйлдвэрлэсээр л байдаг компани байгаасай гэж боддог. 

 


Энэ утгаараа он удаан жил байлгахын тулд өнөөдөр миний хийж байгаа бүтээгдэхүүн чанартай байх хэрэгтэй. Байж болох хамгийн сайн түүхий эдээр, дээд зэргийн цэвэр, эрүүл ахуйн орчинд хийхийг хичээдэг. Хоёр жил чихрийн худалдаа хийгээд болих гэж байгаа хүн биш. Тиймээс манай чихрээс чанар амтагдана гэдгийг итгэл дүүрэн амлаж чадна.

 

-Бурамхан чихэр гаднын хатуу чихрүүдтэй зэрэгцэн хэрэглэгчдэд танигдах гээд явж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн болохын тулд чихрийнхээ юуг нь илүү сайжруулах ёстой гэж боддог вэ?


-Манайх технологи чанарын хувьд дэлхийд өрсөлдөж чадна. Аль ч орны хатуу чихэртэй харьцуулахад чанар огт дутахгүй. Гэтэл сав баглаа боодлын загвар, дизайн, гоё амттай харагдах ноу-хау гэж байна. Энэ нь жаахан учир дутагдалтай. Гаднын орнуудад зөвхөн чихрийн сав, баглаа боодлын дизайн гаргадаг хүн байдаг, тэр нь төгс хөгжсөн байна. Үүн дээр бид хоцорч байгаа. 

 

 

Миний хувьд сав, баглаа боодлын дизайнаа өөрөө хийнэ заримдаа дизайнераас зөвлөгөө авдаг. Одоо хэрэглэгчийн судалгаа хийх баг маань судалгаагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн хоёр шарктай хамтарч олон ажил хийнэ гэсэн хүлээлттэй байгаа. Миний хараагүй асуудлуудыг илүү өргөн хүрээтэйгээр харж, зөвлөж ажиллах байх.

 

-Хүүхэд насыг чихэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Чихэрт дургүй хүүхэд ч гэж байхгүй. Чихрийн амт, үнэр магадгүй баглаа боодол нь хүртэл дурсамж сэдрээдэг байх?

 


-Хүний амьдралын хамгийн дурсамжтай үе бол хүүхэд нас. Багадаа чихэр идэж үзээгүй хүүхэд гэж хаана ч байхгүй. Хүн чихэр идэхээр бага насны дурсамж нь сэргэдэг, гоё мэдрэмжийг төрүүлдэг. Чихэр идээд уурладаг, хараал хэлдэг хүн бараг байхгүй гэж би хэлэх дуртай.

 


-Магадгүй чихэр хийдэг энэ ажил хамгийн аз жаргалтай ажлуудын нэг байх. Харин бизнес гэдэг өнцгөөс нь харвал бас л саад, бэрхшээлтэй тулгардаг байх?

 


-Байлгүй яах вэ. Жижиг дунд үйлдвэрлэгч нар бүгдийг өөрсдөө хийдэг хүмүүс. Тэр бүр тусламж хүсээд байдаггүй, болгоно бүтээнэ гээд гүрийгээд зүтгэдэг. Гэтэл бид жаахан л дэмжлэг ирэхэд маш их баярладаг. Жишээ нь, нэг дэлгүүрт ороход манай бүтээгдэхүүнийг гоё өрснийг хараад л баярлана.


 Төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэдэг ч тэр бүр биеллээ олдоггүй. Айл, албан байгууллага бүр тавган дээрээ Монгол чихэр тавьдаг байгаасай гэж боддог. Таны авсан чихэр манайд ажилладаг хэн нэгэн Монгол ажилтны цалин болж, амьдралд нь дэмжлэг болно. Энэ өөрөө Монгол үзэл санаа юм.


Бид чанартай бүтээгдэхүүнийг, бага үнээр санал болгодог. Тэгвэл та нэг ч гэсэн худалдан авалтаар биднийг дэмжээд өгөөрэй. Дэлгүүрийн тавиур дээр адилхан чихэр, гутал, хувцас байвал Монголд үйлдвэрлэснийг нь сонгоорой гэж чанга дуугармаар байна.

 

-Ажлын амжилт хүсье.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
чи муу хужаа монголчууд бараа хийхээр боож үхлээ юу үх чи
2022-09-27
чи юу ч хийж чадахгүй мэдэхгүй хогийн хулгайч хулгай хийж л амьдардаг хог новш
2022-09-27
хятад бараанаас хамаагүй дээр . өст дайсан хужаа нар сөнөтүгэй
2022-09-26
иргэн:
Эхэн үедээ их авдаг блаа, сүүлд мэдэхнээ дандаа мэхлэгдэж бсан бна лээ одоо бол үндэсний бүтээгдэхүүнээ битгий аваарай гэж чангаар хашгирмаар бна, хулхи новшнууд
2022-09-24
нөгөө олон зуун жилийн ойн баяртай Монгол улсын "үйлдвэрлэж" байгаа бүтээгдэхүүн нь энэ үү, нүдний булайнууд минь наад хогоо гадныхны нүднээс сайн нуугаарай даа ой гутаж байна
2022-09-23
чи муу хужаа монголчууд бараа хийхээр боож үхлээ юу үх чи
зочин:
Дотоодын бүтээгдэхүүнийг муулж байгаа юм биш. Гэхдээ ихэнх нь тоож авахааргүй хогнууд байна.
2022-09-23
чи юу ч хийж чадахгүй мэдэхгүй хогийн хулгайч хулгай хийж л амьдардаг хог новш
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-23