Орос залуус дайчилгааны тухай: Болохгүй бол хуруугаа тайрна
2022-09-23 09:30

 

 

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгааг есдүгээр сарын 21-ний өдөр зарлаж, орон даяар дайчилгаа явуулж байна. Оросын эрх баригчид 300 мянган цэргийн үүрэгтнийг Украин руу илгээнэ гэж байгаа ч Владимир Путиний тушаалын нууц заалтад нэг сая хүртэлх хүнийг зарлан дуудах талаар тусгасан гэж "Новая газета. Европа" сонин мэдээлжээ. Харин "Медуза" сайтын мэдээлснээр, Орос даяар цэргийн үүрэгтнүүдийг ажил дээрээ, гэртээ байхад нь, зарим тохиолдолд шөнө дунд ч зарлан дуудах хуудас гардуулж байгаа гэнэ. "Медуза" сайтын сэтгүүлчид зарлан дуудах хуудас авсан иргэдтэй уулзаж, ярилцсаныг товчлон хүргэж байна.

 

"Медуза" аюулгүй байдлыг бодолцох үүднээс ярилцсан хүмүүсийнхээ овгийг тавиагүй аж.

 

Санкт-Петербург. Алексей 40 настай, арга хэмжээ зохион байгуулах салбарт ажилладаг

 

"Есдүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн орчимд Петроградын цэргийн комиссарын газраас залгасан. Маргааш эсвэл нөгөөдөр паспорт, цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад комиссарын газар ирэх хэрэгтэйг дуулгасан юм. Тэгээд намайг ирж амжих эсэхийг асуусан. Очихыг хичээе гэж хариулаад л бидний яриа дууссан.

 

Мэдээж би сандарсан. Юу ч болж мэднэ шүү дээ. Эхлээд сургалтад явуулна гэж байгаа ч дараа нь сургуулилалт нь Украины нутаг дээр очсоноор дуусвал яах вэ? Өмнө нь ийм юм болж байсан. Дахиад давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Би цэргийн комиссарын газар руу очихоосоо өмнө айгаагүй, гэхдээ үүнд бэлтгэх ёстой. Тиймээс маргааш лав очихгүй. Хуульчлын зөвлөгөөг уншиж байна. Дараа нь л юу хийхээ шийднэ дээ. Намайг тийм ч амархан дайн руу явуулчхаж чадахгүй. 

 

Хамгийн инээдтэй нь, надад цэргийн туршлага байхгүй, би цэргийн мэргэжил эзэмшээгүй. Цэргийн зарлан ирдэг насан дээрээ би Омскод бүртгэлтэй байсан ч өөр газар амьдарч байсан учраас цэргийн комиссарын газар намайг олоогүй юм. Би 28 нас хүрээд, Омск хотод ирэхэд цэргийн алба хаагаагүйн төлөө торгууль төлөх болсон. Ингээд торгуулиа төлөхөд надад "бэлтгэл байлдагч" гэсэн бичигтэй цэргийн үүрэгтний үнэмлэх өгсөн юм"

 


Приморийн хязгаар Спасск-Дальний. Николай (ярилцагчийн хүсэлтээр нэрийг өөрчилсөн) 24 настай.

 

"Надад цэргийн зарлан ирсэн. Би байлдах хүсэлгүй байна, би үхэл рүүгээ л явж байна гэсэн үг. Би улс төр сонирхдоггүй, энэ талаар ярих нь зохистой эсэхийг ч мэдэхгүй байна. Би бол улс төр сонирхдоггүй жирийн л нэг залуу. Путин ч юм уу хэн нэгэн буруутай гэдгийг ойлгож байна. Гэхдээ би үүнд саад болж чадахгүй.Би дайныг дэмжигч биш, одоогийн тохиолдолд бол бид бусдын нутгийг эзлээд дараа нь үүнийг өөрийнхөө юм шиг хамгаалж байна. 

 

Ээж минь их санаа нь зовж, хэцүү байгаа. Юу хийхээ мэдэхгүй байгаадаа л ихэд айж байна. Хэн ч юу ч хийхээ мэдэхгүй байгаа. Явмаар байна, гэхдээ хамгийн гол нь хаашаа явах вэ, явж чадах уу гэдэг нь л асуудалтай: 


Алексей (ярилцагчийн хүсэлтээр нэрийг өөрчилсөн) 22 настай.
 

"Намайг Москвад эсэргүүцлийн жагсаалд оролцох үеэр цагдаагийнхан саатуулж, дараа нь цэргийн комиссар ирж зарлан дуудах хуудас өгсөн. Маргааш нь дуудсан газарт нь очоод намайг шалгасны дараа явуулсан.

 

Одоо болж буй үйл явдалд би тун таагүй ханддаг. Дайн бол аллага, үхэл. Оюутнуудыг татахгүй гэж Шойгу хэлсэн ч үүнтэй холбоотой албан баримт огт гараагүй. Би одоо санаа зовж байна. Миний дүү цочролд орсон, маргааш тэр 18 нас хүрэх юм. Дүүгээ энэ бүхнээс зугтаалгахын тулд би төлөвлөгөө гаргасан. Харин дүү мань эх орноосоо явах хүсэлгүй байгаа. Түүнийг гадагш явуулах талаар ярьж эхэлмэгц тэр цочролд орсон. Энд л сурч, энд л ажиллана гээд эх орондоо л бүх төлөвлөгөөгөө гаргасан гэдгээ хэлж байлаа. Харин одоо тэр яахаа, цааш хэрхэн амьдрахаа мэдэхгүй байна" 

 

Никита, 29 настай 

 

"Би суурин амьдардаг хүн биш. Тэд намайг одоо амьдарч байгаа хаягаар олоод ирнэ эгж бодохгүй л байна. Би хэзээ ч армид алба хааж байгаагүй. Арван жилийн өмнө цэргийн комиссарын гаазр очсон ч эрүүл мэндээ тэнцээгүй юм. 

 

Би одоо цэрэгт алба хаах шаардлагатай болсон ч гэлээ энэ гэмт хэргийн шинжтэй, эзлэн түрэмгийлэх дайныг би дэмжиж байгаа гэсэн үг биш. Өнөөдөр би штаб руу очих ёстой байсан. Очоогүй. Би гадагшаа л явмаар байна. Гэвч мөнгө ч алга, баримт бичиг ч алга. Аав ээж туслах хүсэлтэй байгаа ч тэд мөн л баян хүмүүс биш. Би цэрэг татлагаас нуугдана, байлдахыг хүсэхгүй байна. Бүр болохоо байвал хуруугаа тайрна. Гэхдээ өөрийгөө буудахгүй"

 

Орсоын хараат бус хэвлэл болох Медуза сайтын сэтгүүлчдийн уулзсан залуус ийнхүү ярьжээ. Энэ зуур Буриадад дайчилгаа ид өрнөж байна. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг татахгүй хэмээн мэдэгдэж байгаа ч олон нийтийн сүлжээнд бичсэнээр  Буриадын Улсын Их Сургуулийн оюутнуудыг есдүгээр сарын 22-ны өдөр хичээлээс нь шууд авч явахаар цэргийн цагдаагийнхан автобустай ирсэн гэнэ. Түүнчлэн цэргийн алба хаагаагүй, олон хүүхэдтэй эрчүүдэд ч цэргийн зарлан дуудах хуудас ирж байгаа талаар Буриадын олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
путинийг огцруулахгүй яасан тэнэг оросууд вэ гадаадад зовж байхаар огцруулаад өөр хүн сонгохгүй
2022-09-27
orosuud buzar humuus.Putler uhej dald oroosoi.buriad tuvag hamgiin turuund daind tataj bn gesen buzar uheer
2022-09-26
Чи ч ёстой дүүрчихсэн тэнэг, золгүй харалган байна даа
2022-09-25
Тэнэг нь чи л бна
2022-09-25
Яг үнэн
2022-09-25
Чамайг явуулнаа:
Өөрөө очиж үх
2022-09-25
Гараад ажил хийгээч галтар минь
2022-09-24
Биш:
Энэ дайн оросуудын хувьд эх орноо хамгаалах дайн биш шүү
2022-09-24
иргэн:
Хүний өөрийн гүй үхээнцэрүүд төрсөн эх төрлөх нутагаа хамгаалах хүсэлгүй цусаа холиморууд ямарч улсын хуулинд насанд хүрсэн эрчүүд цэрэгийн алба хааж эх ороныхоо төлөө халуун амь бүлээн цусаа өгөх хуультай . Эмээсээ дор эрчүүд , барууныханд тархиа угаалгаж гомо ухаан суусан сүнснүүд . Эх орон дуудахад урвагч л очихгүй гараа хуруугаа тайрч байхаар төмсгөө авахуулчихвал таарна
2022-09-24
Чи ч ёстой дүүрчихсэн тэнэг, золгүй харалган байна даа
Гараад ажил хийгээч галтар минь
Биш:
Энэ дайн оросуудын хувьд эх орноо хамгаалах дайн биш шүү
mongol:
Ene zaluus n eh ornii dain buyu delhiin 2r dainiig ogt meddegui yum gesen teheer yaj tseregt ywj uurgee biyluuleh bileedee
2022-09-24
зочин:
путин л дайн хийгээд байгаа болохоос. орос орон оросын ард түмэн дайн хийгээгүй.
2022-09-24
Яг үнэн
Zochin:
Ene oros zaluus chini yatsan duurtsen t1 boltsiin be eh oron ard tumen ni ih oros uls baih baihguidee tulchaad bna tedend zer zevseg tehnik bugd l bna gagtshuu hun huchee zuzaalay uurgee biyluul eh oronoo hamgaal gej baihad huruugaa tasdhiin yriad bj baidag yostoi Mal boltson huurnuud yumaa manai mongol ulsiin urvaach sharvaach ideech uugaach alaach talaach ardchilaliihan tur barij baihdaa eh oronoosoo urvah yl gedgiig avaad haytsiin tegeed bugd urvagch bolsiin harin gadnii ulsuudiin huulind iim zaalt bii bailguidee eh oron duudsan bol sanal asuuhgui hunii erh yrihgui uureg gej amin chuhal yum baidiin teriig biyluuleh huuli gej bii tegheer tseregt yvj l taaraa AZ baival amid irne aij bembegneed baival zugeer l tensen sum tarhiig chini onono
2022-09-24
Тэнэг нь чи л бна
Buriaduudad sariin biz ugch oruulj ireed endni asuudalgvi urt xugtsaanii bizeer sungaj ugux xeregtei texgvi bol orsuud tsaaduuliig chine torguuliin sumand tabisaar bgaad duusgana shvv
2022-09-24
putler lalar:
putler bolon ivan lalruud uheesei pizda narluu dairch bsan bol bolnoo buh erchuudiig tatah n zuv getel hunii gazar nutgiig bulaahiin tuld baga yastanuudiig urdaa bambaa bolgoh sanaatai muu taxinii choloochiin setgehui tegjil taaraa ene umuuruud bga lalruud yag haltuur hiideg jijighen talhitai atsnuud bga yavj putleriin umnuus ochij uhtsgee
2022-09-23
Олон хүнтэй болохоор тоохгүй татах юм байна даа эзэлсэн газраа баталгаажуулах гээд залуусыг золиослох нь дээ
2022-09-23
Origoo tahianii meneger hontsiin shees hontsiin huuhed
2022-09-23
Aзизовын зулбасаг аа:
чи тэнд байж 2 циймэгмэрээрэ харсийм уу...?
2022-09-23
зочин:
...ер нь ийм асуудал дээр үед ч гардаг байсан талаар мэдэх юм баян айлын хүүхэд хуруугаа тайрсанаас торгуулж, ямар нэг төрийн ажилд авдаггүй байсан гэдэг.гэхдээ хэт нэг талыг барьж хуулаад хэний л талд ажиллаад байгаа юм бол доо...манайд ч гэсэн томчуудын хүүхдүүд цэрэгт татлагаас ухаан алдах дөхөж мөнгө төлөөд л гардаг шүү дээ..эх орон дуудсан цагт очих цэрэг эрийн тангарагт бий л дээ...
2022-09-23
Зсс:
Нэг талыг барьсан мэдээ байна..сайн дураараа зөндөө л явж байна лээ шидээ...
2022-09-23
Чамайг явуулнаа:
Өөрөө очиж үх
Aзизовын зулбасаг аа:
чи тэнд байж 2 циймэгмэрээрэ харсийм уу...?
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-23
Оросууд баларч бна хажуугаар нь буриад мэт жижиг үндэснүүдээсээ далимдуулаад цөөлж бна.
2022-09-23
Болд:
Орос арай биш ээ. Путин уг нь сайн удирдагч. Гэхдээ л ноцтой алдаа гаргалаа. Украйныг 4 өдөрт эзлэнэ. Украйны ард түмэн цэцэг барьж угтана гэсэн буруу мэдээлэлд алууллаа даа. Ичсэн хүн хүн ална гэгчээр болохгүй бол цөмийн бөмбөгөө ашиглах талаар мэдээллээ. Энэ юу болно гэсэн үг вэ????????????????????
2022-09-23
Хөөрхийдөө:
Эх орноо хамгаалан байлдаж байгаа бол өөр хэрэг. Хүний нутаг эзлэх түрмгий дайнд явж байгаа улс ямар өөдтөй байхав дээ
2022-09-23